2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Төрийн албан хаагчдын холбооноос мэдээлэл гаргалаа

Төрийн албан хаагчдын холбооноос мэдээлэл гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Төрийн албан хаагчдын холбооноос мэдээлэл гаргалаа ЭРХ НЬ ХӨНДӨГДӨЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАНААС ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАН
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХААРАЛД...

    Төрийн албанаас хууль бусаар буюу хууль зүйн үндэслэлгүйгээр халагдсан гэх Төрийн албан хаагчид ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХОЛБООноос хууль зүйн туслалцаа хүсэх явдал сүүлийн үед эрчимжих боллоо. Үүнд шийдвэр гаргагчдын зүгээс нийтлэг гаргаж байгаа зүйл нь “бүтцийн өөрчлөлт” буюу бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан, орон тоо нь өөрчлөгдсөн буюу хасагдсан гэх үндэслэл байгаа тул энэ асуудлаарх хууль зүйн тайлбар буюу дүгнэлтийг Та бүхэндээ зориулан хураангуйлан гаргалаа. Та бүхэн эрх ашиг Тань хөндөгдлөө гэх асуудлаар энэхүү хууль зүйн дүгнэлтийг иш үндэс болгон зөрчигдсөн эрхээ хамгаалж ажиллахыг хүсье.

 

Үүнд:


Монгол Улсын Дээд шүүх нь Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт ёсоор “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхтэй.  УДШ-ээс 2010 оны 08 тоот тогтоолоор Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан албан ёсны тайлбарт: “”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. Харин “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ. “...орон тоо цөөрсөн...”, “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж хэлжээ.


Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолоор: ”“ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. “адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно. “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэсэн байна.


Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. –д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;”, 27.2.2.-д ”... Засгийн газар, -ын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь  төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;”, 27.2.3.-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж заасан байдаг болно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХОЛБОО

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn