2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Л.Гансүхийг хориод хоёр сар болсон ч хоёр дах байцаалтаа дөнгөж өчигдөр авчээ

Л.Гансүхийг хориод хоёр сар болсон ч хоёр дах байцаалтаа дөнгөж өчигдөр авчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс завшсан хэрэгт буруутган Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх шүүх хурал болсон ч дахин нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Тэгвэл Л.Гансүхийг саатуулаад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч АТГ-аас хоёрхон удаа байцаалт авчээ. Тодруулбал, хоёр дахь байцаалтыг өчигдөр өмгөөлөгч Ц.Баасандоржийг байлцуулан авсан байна. Байцаалт ч авахгүй хэрнээ батлан даалтад ч гаргахгүй байгаа нь улстөрийн зохиомол хэрэг гэдгийг баталж байна гэж ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа юм. АТГ-аас Л.Гансүхийг “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум завшсан болох нь тогтоогдсон гэж хэвлэл бага хурал хийн мэдэгдэж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn