2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Онцгой байдлын согтуу албаныхан...

Онцгой байдлын согтуу албаныхан...

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Онцгой байдлын согтуу албаныхан...

 

2014 оны 9 дүгээр сарын 19-26-ний өдрүүдэд ОБЕГ-ын дэд дарга Бадрал Ховд аймагт баруун аймгуудын гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж байх үеэр сургуульд оролцогчид нь архидан согтуурч Увс аймгийн ОБХ-ийн дарга Энхжаргал гэгч этгээд Баян-Өлгий аймгийн ОБХ-ийнхэнтэй зодолдсон ноцтой хэрэг гарч аймгийн хэмжээнд дуулиан тарьжээ. Зодоонд голлох үүрэг гүйцэтгэсэн Энхжаргал урьд нь архины улмаас хэрэг мандуулж байсан архаг нэгэн боловч ОБЕГ-ын дарга Дуламдорж яагаад ч юм толгойг нь илж өнгөрснөөр барахгүй түүнийг Увс аймгийн ОБХ-ийн даргаар томилсон байна.

Ер нь сүүлийн жилүүдэд хот хөдөөд явагдсан дадлага сургууль, цугларалт дамжаа, бусад нэгдсэн арга хэмжээний үед онцгойнхон архи ууж хоорондоо зодолдож, хүний аминд ч хүрэх явдал жирийн үзэгдэл мэт болсон гэж хэлж болно.

Тухайлбал, 2013 оны 10 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Булган аймагт явагдсан гамшгаас хамгаалах сургууль, 2013 оны 9 дүгээр сарын 27-нд аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарын Тэрэлж амралтад цуглаж архидан цэнгэх үеэр, мөн ОБА-ны удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөний үед ОБЕГ, НОБГ-ын дарга нар архидаж хоорондоо зодолдсон, түүнчлэн аврах, гал унтраах ... ангийн салааны захирагч Ц гэгч хамт ажилладаг гал сөнөөгчөө зодож хүнд гэмтэл учруулсан, Дорноговь аймгийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах улсын байцаагч ажлын байрандаа архи ууж согтууран УИХ-ын гишүүн асан Г-тэй нударга зөрүүлсэн зэрэг ноцтой хэргүүд урьд өмнө  гарч байсныг ард олон хэвлэл мэдээллээс олж харсан байх.

Зөвхөн зах зухаас нь дурьдсан дээрхи хэдэн хар хэргээс үзэхэд, улс орны хувьд онцгой үүрэг хариуцлагатай байх ёстой Онцгой байдлын энэ байгууллагын удирдлага, албан хаагчдын ухамсар, сахилга хариуцлага чухамдаа ямархуу хэцүү төвшинд хүрснийг нотлон харуулж байгаа биш үү?
Өнөөгийн Засгийн газрын нэрийг унагаж, шороотой хутгаж байгаа гол яам, албадын нэг болох “Согтуу ОБЕГ”-ыг ёс журамд нь жинхэнэ ёсоор оруулах талаар Ерөнхий сайд гуай дотроо бодолтой  байдаг л байгаа даа!!!


 Б.Зоригт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.