2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАХН тууштай ардчилагчийн дүр эсгэж жүжиглэх болсны учир юу вэ?

МАХН тууштай ардчилагчийн дүр эсгэж жүжиглэх болсны учир юу вэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 


МАХН-ын гүйцэтгэх товчооноос 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан ойлгомж муутай нуршуу мэдэгдлээс үзэхэд, Засгийн газрын бүрэлдэхүүнээс шахагдаж  гарахаасаа болгоомжилж, өөрсдийгөө хэт дөвийлгөж, МАНАН бүлэглэлийг үүсгэхгүйн төлөө тууштай тэмцэхээ сүржин илэрхийлж, МАНАН-г бүхэлд нь тас хараар буджээ.
 
Тэр “МАНАН” гэгч нь сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйлажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол, шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироогч, өндөр албан тушаалд улайран зүтгэгчид, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл, Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо, авлига улам гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс, авлигатай бодитой тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болсон, нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл, шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар биелүүлэгчид, улс төрийн өрсөлдөгчдөө зориуд онилон намнагчид, Монгол Улсын тусгаар тогтнол,  аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан, монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ” гэж МАХН тодорхойлжээ.
 
Энэ тодорхойлолтоос үзэхэд, 2011 онд шинээр байгуулагдсан МАХН 2012 онд АН-тай цуг Засгийн газарт орсон, МАХН-ын ихэнх гишүүд урьд нь МАН-ын гишүүн байсан, энэ намаас удаа дараа УИХ-ын гишүүнээр хэн хэн хэрхэн яаж сонгогдож, ерөнхийлөгч, сайд, дарга болж байсан, юу хийж явснаа санагалзан, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж байна гэлтэй. МАН-ын угшилтай МАХН өөрөө дээрхи бүх хар хэрэгт шууд холбоотой гэдгийг ард түмэн эрх биш мэдэж байгаа шүү дээ.
 
Мөн энэ мэдэгдэл болон сүүлийн үеийн МАХН-ын бүсийн зөвлөгөөн, УИХ-ын гишүүн Баасанхүү, Баянсэлэнгэ, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар  ярилцлага өгөх бүрдээ: “МАН-тай эвсвэл МАНАН гэгч хар сүүдэр үүснэ, гагцхүү манай МАХН л Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэй тул дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэнэ ардчилалыг сэргээж чадна” гэж өөрсдийгөө илт дөвийлгөн магтахын зэрэгцээ Засгийн газрыг хамтран байгуулахдаа хийсэн 4 жилийн гэрээг сануулж, тоть мэт давтаж байгаа нь инээдтэй.

МАХН-ын АН-тай байгуулсан түншлэлийн гэрээ, санамж бичиг, МАХН-ын мэдэгдэл зэрэг нь энэ Засгийн газарт ямарч хамаагүй арга залиар үлдэж хоцрох, цаашид 2016 оны сонгуульд хамтран оролцож, Засгийн газрыг хамтдаа барих гэж царайчилсан ичмээр баримт бичиг болсноос гадна “Шударга ёс” эвсэлийг бүрдүүлэгч МҮАН-ын талаар нэг ч үг байхгүй нь “Шударга ёс” эвсэл задарчээ гэсэн ойлголт өгч байна. Энэ нь өнөөгийн Засгийн газарт МАХН-аас өөр хөдөлгөгч хүч байхгүй мэтээр ард олны тархийг угааж, хоргодох нүхээ ухаж байгаа МАХ намын явуургүй оролдлого болжээ.

Б.Зоригт

 

SONIN.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.