2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хууль зүйн дэд сайдад яригдаж буй Ц.Уугангэрэл гэж хэн бэ?

Хууль зүйн дэд сайдад яригдаж буй Ц.Уугангэрэл гэж хэн бэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

МАХН-ын гүйцэтгэх товчоо өчигдөр шөнө дөл болтол хуралдаж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны оронд хэнийг томилох асуудлыг хэлэлцжээ. Удаан хуралдсаны эцэст Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ц.Уугангэрэлийн нэрийг дэвшүүлэхээр шийджээ.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хоёр жил, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 63 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан юм. Тэрээр Хууль зүйн дэд сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас түүний оронд хэнийг томилох асуудлаа ярилцсан нь энэ юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас энэ талаар тодруулахад “Бид хуралдаад Ц.Уугангэрэлийн нэрийг Хууль зүйн дэд сайдад дэвшүүллээ. Одоо түүний нэрийг дэвшүүлж буй албан бичгээ Засгийн газарт өгнө. Тэгээд Засгийн газар эцэслэн шийднэ” гэсэн юм. Ц.Уугангэрэл нь хэсгийн төлөөлөгчөөс эхлээд Төрийн тусгай хамгаалалттай газрын даргын албыг хашиж явсан туршлагатай хуульч аж.

Харин Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяны хувьд “Намайг албан тушаалаас минь хүчээр буулгаж байна. Би өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байна.  Намайг улс төрөөс холдуулах гэсэн явуулга. Тодруулбал, 2016 оны сонгуульд гаргаж ирэхгүй гэсэн зарим хүний үйлдэл юм. Би 2020 оны сонгуулиар улс төрдөө эргэн орж ирэх болно. Тэр болтол би бизнесийн салбарт хүчээ сорих бодолтой байна” гэсэн юм.

Мөн тус намын удирдлагууд ч Э.Эрдэнэжамъяныг хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Тэд түүнийг Н.Энхбаярын дараа хэлмэгдэж буй хоёр дахь хүн гэсэн билээ. Нэгэнт хуулийн шийдвэр Э.Эрдэнэжамъяныг албан тушаалаас нь буулгах ёстой гэж гарсан учир аргагүйн эрхэнд түүний орны хүнийг томилж буй нь энэ аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.