2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Шонхор” фракци Д.Ганбат гишүүнээр бүл нэмлээ

“Шонхор” фракци Д.Ганбат гишүүнээр бүл нэмлээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 “Шонхор” фракци Д.Ганбат гишүүнээр бүл нэмлээ Ардчилсан хүчний холбооныхон “Шонхор” фракци байгуулж байгаагаа эдүгээгээс хоёр жилийн өмнө албан ёсоор зарлаж байсан билээ. Тус фракци анхлан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа нарын  таван гишүүнтэй байсан. Мөн тус фракцид Д.Арвин, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд  нэгдэж байсан бол саяхан дахин бүл нэмсэн сурагтай.

Эх сурвалжийн мэдээлснээр “Шонхор” фракцийнхан хотоос зайдуухан гарч хуралдсан байна. Тэд хуралдаж, фракцийн дотоод асуудлаа ярилцахын зэрэгцээгээр шинэ гишүүнээ хүлээж авсан байна. Тус фракцид бүл нэмж, шинээр элссэн хүн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат юм байна.

Түүнчлэн тус фракцид тун удахгүй УИХ-ын гишүүн Д.Батцогт элсэх сурагтай. Ийнхүү шинэ гишүүдээр бүл нэмсэн “Шонхор” фракци УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн гуравны нэгийг эзлэхүйц өргөн бүрэлдэхүүнтэй болсон байна.

Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг “Эзэн Чингис хаан эдлэг шонхорыг шүтэж дээдэлж ирсэн. Одоо ч монголчууд шонхор шувууг шүтдэг. Шонхор шувуу бол бүхнээс хүчтэй байхын бэлгэ тэмдэг учраас фракцийнхаа нэрийг сонгосон” хэмээн нэрнийхээ учрыг тайлбарлаж байсан удаатай.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.