2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Баатархүү: 25 хүүхэд ор сураггүй алга болсон

Б.Баатархүү: 25 хүүхэд ор сураггүй алга болсон

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

Сүүлийн үед хүүхэд алга боллоо гэх мэдээлэл фэйсбүүк хуудсаар гарах болсон. Харин хүүхдээ олсон гэх мэдээлэл тэр бүр гардаггүй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

- "Энэ хүүхдийг харсан хүн байвал холбоо барина уу", "Хүүхэд алга болчихлоо" гэх зурагтай мэдээлэл фэйсбүүк хуудсаар гарах болсон. Танайд энэ асуудлаар эцэг, эхчүүд хэр хандаж байна вэ. Үүнийг шалгаж үзсэн үү?


-Фэйсбүүк хуудаст хүүхэд эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг эцэг, эхчүүд оруулдаг. Иргэд ч мэдээллийг нь бусдад дамжуулах үүднээс цааш цацдаг. Тухайн хүмүүс хүүхдээ олж аваад өөрийн фэйсбүүкээс мэдээллээ устгадаг.

Фэйсбүүкт нэг оруулсан мэдээлэл олон хүн дамжаад явчихдаг учраас устгах боломж байхгүй. Энэ сарын 4-нд алга болсон хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид олоод гэр бүлийнхэнд нь хүлээлгээд өгчихсөн.

Гэтэл өчигдрийн байдлаар тэр хүүхдийн зурагтай мэдээллийг фэйсбүүкээр 10433 хүнд түгээсэн байна. Үүнээс харахад хүүхэд олдчихсон байхад цахим сүлжээнд олоогүй мэтээр мэдээллийг хүргээд байна.

-Цагдаагийн байгууллагад хүүхэд алга боллоо гэж өдөрт хэчнээн хүн ханддаг вэ?


-Цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжилж байгаа тохиолдолд тухайн хүүхдийг олсон талаар мэдээлэл өгдөг. Хүүхэд алга боллоо гээд зургийг нь гудамжинд тавьдаг.

Хүмүүс зургийг нь аваад фэйсбүүк хуудастаа оруулдаг. Гэтэл уг хүүхэд олдсон талаар хэн ч асуудаггүй. Хүн бүр л утас хэрэглэж байгаа. Алга болсон хүүхдиин зургийг оруулахаасаа өмнө хүүхдийг олсон эсэхийг холбоо барина уу гэсэн дугаараас нь асуучих хэрэгтэй.

Зургийг нь цахим ертөнцөд хамаагүй тавиад байхаар хүүхдийн сэтгэлзүйд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид "Чамайг хайж байгаа гэсэн. Чи тэнэмэл юм уу" гэж бие биенээрээ доромжлох үзэгдэл гарч байгаа.

Тиймээс энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Өнгөрсөн мягмар гаригт л гэхэд 10 хүүхэд алга боллоо гэх гомдол цагдаагийн газарт ирсэн. Бүгд олдсон. Хүүхэд нь гэртээ ирэх хугацаанаасаа 10 минут өнгөрөхөд цагдаад ханддаг. Зарим эцэг, эх хүүхдээ хоёр гурван цаг хайгаад олохгүй болохоор ханддаг.

-Алга болоод олдоогүй хэр олон хүүхэд байгаа вэ?


-1988-2014 он хүртэлх хугацаанд 25 хүүхэд ор сураггүй алга болоод олдоогүй. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Орон нутагт 11, нийслэлд 14 хүүхэд алга болсон.

С.Ичинхорлоо

 

Б.Баатархүү: 25 хүүхэд ор сураггүй алга болсон

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.