2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тарваган тахал ба Онцгойгийнхны хэрүүл

Тарваган тахал ба Онцгойгийнхны хэрүүл

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Тарваган тахал ба Онцгойгийнхны хэрүүл 2014 оны 9 дүгээр сарын 11-нд Өвөрхангай аймгийн Сант суманд гоц халдварт тарваган тахал өвчин гарчихаад байхад ОБЕГ-ын удирдлага түүний  эсрэг шуурхай арга хэмжээ авахын оронд өөрсдийнхөө гар хөл бологсдыг хаана, ямар албан тушаалд томилох талаар маргалдаж, ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд нь хоорондоо муудалцаж хөгөө чирчээ.
Тухайлбал, Шадар сайдын нутгийн, одоо Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байгаа Чинзориг гэгчийг дэвшүүлж нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар, НОБГ-ын даргаар ажиллаж байгаа Уламбаярыг Орхон аймгийн ОБГ-ын даргаар, НОБГ-ын орлогч дарга Эрдэнэбаатар гэх нөхрийг дэвшүүлж Дархан-Уул аймгийн ОБГ-ын даргаар, НОБГ-ын Тамгын хэлтсийн дарга, МАХН-ын боловсон хүчин Батсайхан гэгчийг Аврах тусгай ангийн захирагчаар,Өмнөговь аймгийн ОБХ-ийн дарга, МАХН-ын идэвхтэй гишүүн Буяндэлгэрийг Аврагч спорт хороонд ахлах дасгалжуулагчаар тус тус томилохоор маргалджээ. Албан тушаалуудын талаар маргаан дэгдээгчид нь бүгд Шадар сайд Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Дуламдорж, түүний зөвлөх Пүрэвдаавуу (шадар сайдын төрсөн ах) нарын ойр дотны хүмүүс, тэдний гар хөл бологчид юм.
Улс оронд учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байх ёстой үндсэн чиг үүргээ умартан, таны шадар Тэрбишдагва тэргүүтэй ОБЕГ-ын мэргэжлийн бус удирдлага албан тушаал булаацалдан хоорондоо тэрсэлдэж байгааг Та  юу гэж үзэж байна даа Ерөнхий сайд гуай?
Жинхэнэ ёсоор өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой газрын нэг нь ОБЕГ болжээ гэдгийг олон түмэн шудрагаар хэлж байгааг анхааралдаа авмаар юмаа....

Б.Зоригт

www.UNEN.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.