2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сайд Ц.Баярсайханыг эрэн сурвалжилж байна

Сайд Ц.Баярсайханыг эрэн сурвалжилж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Сайд Ц.Баярсайханыг эрэн сурвалжилж байна Барилга дээр ажиллаж сургалтын төлбөрөө олох, гэр бүлээ тэжээхээр зүтгэж явсан 18-23 насны цэл залуухан гурван залуу хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай осол гарлаа.

 

Нарны гүүрний баруун урд талд баригдаж буй “River stone” орон сууцны хорооллын барилга дээр уг хэрэг гарсан юм. Тус орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байсан ба хөдөлмөр хамгааллын ямар ч дүрэм журам тэнд мөрдөгддөггүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.  Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн, дүүжин шатаар явж байсан бөгөөд шатны бэхэлгээ тасарч доош унасан юм. Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй өнгөрсөн юм.  Энэ мэт барилгын компаниудын хариуцлагагүй байдлаас болж хайран сайхан залуусын амь нас эрсдлээ.

 

Өнөөдөр хохирогчдын ар гэрийнхэн гүн шоконд орж, ийм хэрэг гарсанд итгэж чадахгүй байна хэмээн гашуудан сууна.  Түүнчлэн хохирогчдын ар гэрийнхэнтэй  “River stone”-ны захирлын төрөл садан очиж уулзсан төдийгүй “Дүүгийн маань компани дампуурчихлаа, танай хүүхэд үхсэнээс болж манай дүүгийн компани сүйрлээ” зэргээр дарамталсан талаар зарим хэвлэлүүд онцолжээ. 

 

Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газраас өгч байгаа мэдээллээр “Энэ барилгын ажлыг зогсоосон байсан.  Тэд дур мэдэн үйл ажиллагаагаа явуулж байсан” гэх ганц л тайлбарыг өгч байгаа юм.  Үнэндээ Мэргэжлийн хяналтын газрын хийх ажил энэ мөн үү.  Тэд ийм зүйл яриад сууж байгаадаа ичих хэрэгтэй.  Зөрчилтэй хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон бол дур мэдэн ажиллах боломж олгохгүй л байх байсан юм. Иймд дээрх гурван залуугийн үхэлд Мэргэжлийн хяналт, орон сууцны хорооллыг захиалагч  "S DEVELOPMENT” ХХК,  барилгын ажлыг гүйцэтгэж байсан  "Бо Бэ констракшн" буруутай гэхэд болно.  Тэдэнд зохих шийтгэл, хариуцлагыг өгөх хэрэгтэй.  Бүр барилга барих зөвшөөрлийг нь хураах ч багадана. 

 

Гэтэл энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нэг ч үг дуугарсангүй. Саяхан Чингэлтэй дүүргийн IV хороонд баригдаж буй барилга дээрээс бас л гурван хүн унаж нас барсан ноцтой хэрэг гарсан. Мөн хэдхэн сарын өмнө  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй  “Хүннү” хорооллын барилгаас 25 настай иргэн  унаж, амиа алдсан. Тэгэхээр энэ мэт харамсалтай хэргүүдийн хариуцлагыг мэдээж салбарын сайд Ц.Баярсайхан үүрэг ёстой.  Хариуцлагатай, ухамсартай улс орнуудын хувьд Засгийн газрын гишүүд нь үүргээ ухамсарлаад албан тушаалаасаа огцорч ард түмнээсээ уучлалт гуйдаг юм билээ. Тухайлбал, өмнөд Солонгост  олон хүүхэд тээвэрлэж явсан усан онгоц далайд живэхэд Ерөнхий сайд нь албан тушаалаасаа огцорч байв. Тэд эрдэнэт хүний амь нас ямар үнэ цэнэтэй болохыг ухамсарлаж байна. Яг үүнтэй адил манай сайд нар хариуцлагаа хүлээх ёстой.  Ядаж хохирогчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэх ухаан ч алга.  Барилгын салбарыг толгойлж байгаа гэх Ц.Баярсайхан сайд  ёстой л нүдэн балай, чихэн дүлий яваа нь харамсалтай. Тиймээс түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж эрэн сурвалжилж байгаа юм.  Толгойлж буй салбарынхаа ажилд анхаарах цаг болсон юм биш үү гэж сайдад хэлмээр байна. Та бүгдийн хариуцлагагүй байдлаас болж залуучууд маань амиа насаа алдаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй.

Д.Анар

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.