2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “River stone” хорооллын барилгаас гурван залуу унаж, амиа алджээ

“River stone” хорооллын барилгаас гурван залуу унаж, амиа алджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

“River stone” хорооллын барилгаас гурван залуу унаж, амиа алджээ

 

“River stone” орон сууцны хорооллын барилга дээрээс гурван залуу унаж нас барсан гэх харамсалтай мэдээ байна. Барилгаас унасан хоёр залуу газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ-д очоод ч түүнийг аварч амжаагүй аж. Хохирогчид 18-23 насны залуучууд аж.

Түүнчлэн хохирогч нарын хоёр нь Ерөнхий боловсролын сурагчид байсан хэмээн зарим хэвлэл мэдээлэлээр гарч байгаа юм.  “River stone” орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байжээ.

Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн, дүүжин шатаар явж байсан бөгөөд шатны бэхэлгээ тасарч доош унасан гэх мэдээлэл байна. Тус барилга Нарны гүүрний баруун урд талд баригдаж байгаа юм байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.