2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хоёр толгойтой хүүгийн тархины эд эс нь хөгжсөн байжээ

Хоёр толгойтой хүүгийн тархины эд эс нь хөгжсөн байжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Хоёр толгойтой хүүгийн тархины эд эс нь хөгжсөн байжээ

Энэтхэгийн Калькутта хотын нэгэн эмнэлэгт эмч нар “шимэгч ихэртэй” төрсөн найман сартай хүүд маш хүнд хагалгаа хийлээ. Тофаджал хэмээх энэ хүү хоёр толгойтой байжээ. “Тофаджал хүү маш ховор тохиолдох гажигтай төрсөн. Түүний толгойны орой дээр дахиад нэг толгой ургасан байсан. Тэр нь бараг нэг кг жинтэй төдийгүй дотор нь тархины эд эс нь хөгжсөн байсан” хэмээн тархины мэс засалч Сисира Даса ярьсан юм. Эмч нар хүүд “энцефаломенингоцеле” гэсэн онош тавьжээ. Энэ бол маш ховор буюу 40-50 мянган шинэ төрөлт тутамд нэг тохиолддог өвчин юм байна.

 

Ялангуяа Зүүн Өмнөд Азид энэ өвчний тохиолдол их байдаг аж. “Ихрийн өрөөсөнг” салгахын тулд эмч нарт бараг таван цаг шаардагджээ. “Би ийм том ургацагтай өмнө нь ердөө ажиллаж байгаагүй. Маш хариуцлагатай хагалгаа байсан. Өчүүхэн төдий алдаа л хүүг үхэлд хүргэж мэдэхээр байлаа” хэмээн мэс засалч ярьсан юм. Хагалгаа ч амжилттай болж хүү хэд хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Эцэг нь хүүгээ эдгэрнэ гэдэг итгэхгүй байсан хэмээн ярьж байна.

 

“Бидний амьдардаг Трипура тосгоны эмч нар хүүг удахгүй өөд болно гэж хэлсэн. Тэгэхэд нь бид Калькутта хотод авч ирж эмч нарт үзүүлэхээр шийдсэн юм” хэмээн хүүгийн эцэг ярьсан байна. Хүүгийн эх ч түүнийг маш хурдан эдгэрч байгааг хэлээд удахгүй жирийн хүүхэд шиг амьдарна хэмээлээ.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.