2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Орос Монголын хооронд гарын үсэг зурах гэрээнүүд

Орос Монголын хооронд гарын үсэг зурах гэрээнүүд

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

Орос Монголын хооронд гарын үсэг зурах гэрээнүүд

 

 

ОХУ Монгол Улсад буцалтгүй тусламжийн үндсэн дээр цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх, Монголын төмөр замыг шинэчлэх зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэнийг РИА-Новости дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар айлчлалын үеэр хоёр тал нийт 13 баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал,

-Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр

-Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол

-ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ

-"Оросын төмөр зам" болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ

-"Аэрофлот" болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг

-"Орос улс өнөөдөр" агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд гарын үсэг зурна.

Түүнчлэн төрийн өмчит “Ростех” нь "Эрдэнэт үйлдвэр" болон "Монголросцветмет" амжилттай хамтран ажиллаж байгааг Ушаков онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.