2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хотын дарга маргааш нийслэлийн иргэдтэй уулзана

Хотын дарга маргааш нийслэлийн иргэдтэй уулзана

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл маргааш /2013 оны 8 дугаар сарын 16/ газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийхээр боллоо. Уулзалтын үеэр,  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай "Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн  үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийх  юм байна. Нийслэлийн иргэнтэй хийх энэхүү уулзалт оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй бөгөөд уулзалтын үеэр иргэд хэлэлцэж буй сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт маргааш "UB palace”-ийн Их танхимд 10:00 цагт болно.

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.