2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Цагдаагаас халагдсан хурандаа нарыг ТЕГ шалгаж эхлэв

Цагдаагаас халагдсан хурандаа нарыг ТЕГ шалгаж эхлэв

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 Цагдаагаас халагдсан хурандаа нарыг ТЕГ шалгаж эхлэв Бүтэн жилийн турш хуралдаагүй байсан ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Тус хуралдаанаас ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг ажлаас нь халж, мөрдөн байцаагч Аадарсүхийг цалингийн хувиар торгож шийтгэсэн байна.

 

Түүнчлэн цагдаагийн албаны тухай хуулийг баримтлан Хууль зүйн сайдын схемчилсэн бүтцэд огт байгаагүй УМБГ, ЭЦГ-ын даргын албан тушаалыг үгүй болгожээ. Ингээд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Амгаланбаатарыг томилж, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хариуцсан орлогчоор нь хурандаа Ц.Арвинбуудайг, Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан орлогчоор нь хурандаа Д.Энхбаярыг томилсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Цагдаагийн ерөнхий газраас хурандаа Ц.Батсүх, Н.Ууганбаяр, Б.Ариунболд, Х.Доржсүрэн нарыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт ханджээ. Энэ нь саяхан хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл нарт холбогдох хэрэгтэй холбоотой юм байна. Тагнуулын ерөнхий газраас дээр нэр дурдсан хурандаа нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдлуулан шалгаж эхэлжээ.

Г.Улсболд

 

 Цагдаагаас халагдсан хурандаа нарыг ТЕГ шалгаж эхлэв

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.