2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөшгүй

З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөшгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөшгүй

 

З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөшгүй

 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Барилгын Политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов.

УИХ-ын дарга нээлтийн арга хэмжээнд оролцож, оюутан залууст хандан хэлсэн үгэндээ, аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженергүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл та бүхний боловсролд онцгой анхаарал хандуулж байдаг. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа.

Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ хэмээн хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын дарга оюутан сурагч, багш ажилчдад амжилт хүссэний зэрэгцээ тус сургуулийн Сантехникийн дадлагын газар, Барилгын мэргэжлийн газар, Токарийн дадлагын газруудаар орж, сургалтад ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцсан юм.

 

З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөшгүй

 
УИХ-ын дарга З.Энхболд Токарын дадлагын газартай танилцах үеэрээ шинээр нэвтрүүлсэн компьютерийн удирдлагатай токарийн машинаар (CNC) деталийг 4 минутад зорж үзүүллээ.


З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөшгүй Барилгын Политехник коллежийн Барилгын засалын 1-р дамжааны оюутан М.Өлзийтогтох:


-Сургуулийнхаа оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сонгосон сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга хүрэлцэн ирсэнд сэтгэл өндөр байна. Инженер техник, барилгын салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжиж байгаад талархалтай явдгаа илэрхийлье гэлээ.

Барилгын Политехник коллежийн Барилгын техникчийн 1-р дамжааны оюутан Н.Отгонбаатар:

-Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Улсын Их Хурлын дарга оролцож байгаа нь энэ салбарыг УИХ-аас дэмжиж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байна. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн бид сайн суралцаж, эх орондоо чадварлаг боловсон хүчин болохыг хичээж суралцах болно гэлээ.

УИХ-ын даргын зочлон очсон Барилгын Политехник коллеж нь анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1960 онд дөрвөн салбар, 540 оюутантай Барилгын техникум болж өргөжжээ.

Барилгын Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт явуулдаг байна.

Байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.