2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хуулийн хугацаанд ирэхгүй бол Н.Энхбаярыг Интерполоор эрэн сурвалжилна

Хуулийн хугацаанд ирэхгүй бол Н.Энхбаярыг Интерполоор эрэн сурвалжилна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 Хуулийн хугацаанд ирэхгүй бол Н.Энхбаярыг Интерполоор эрэн сурвалжилнаЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс Н.Энхбаярыг хэрэгтэй  холбогдуулан байцаалт өгөхийг шаардсан бичгийг БНСУ руу явуулжээ. Хэрэв заасан хугацаанд ирж байцаалт өгөхгүй бол хуулийнхны дараагийн авах арга хэмжээ нь интерполоор эрэн сурвалжлах аж.

Өөрөөр хэлбэл,  Ирж байцаалт өгөх хугацааг тухайн хэргийг шалгаж буй байцаагч шаардсан бичигтээ тусгаж өгдөг . Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр байцаагчийн заасан хугацаанд ирж байцаалт өгөх ёстой. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд  хэргийг түр түдгэлзүүлж, интерполоор эрэн сурвалжилж эхлэх юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан цагаасаа хойш БНСУ-д амьдарч байгаа юм. Н.Энхбаярыг өнгөрсөн долдугаар сард багтан эх орондоо ирнэ гэх мэдээллийг МАХН-ын зүгээс өгч байсан ч БНСУ-ын эмч нарын гаргасан дүгнэлтээс болж тодорхойгүй хугацаагаар ирэх нь хойшилсон гэж мэдэгдсэн. Харин Н.Энхбаярын ирэхгүй байгаа шалтгааныг хууль хүчний байгууллагаас дахин эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбоотой гэж хардах хүмүүс байсаар байгаа юм.

Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Түүнийг 2010 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн СБД-ийн 1 хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат  талбай бүхий /Одоогийн МАХН-ын байрлаж буй/ 2 давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт залилсан хэрэгт буруутган шалгаж  байгаа. Н.Энхбаяр нь уг байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцож, төрсөн дүү Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй Эскон ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэнгэлээр худалдан авах гэрээ байгуулуулсан ч үлдэгдэл 1 сая доллараа өнөөдрийг хүртэл төлөөгүй АНУ-ын иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан гэж эх сурвалжууд хэлээд байгаа юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.