2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Обама Бушаас үлгэр авч, дайнд дуртай болжээ

Обама Бушаас үлгэр авч, дайнд дуртай болжээ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

Нэгэн цагт Жорж Буш Иракт дайн хийсэнтэй адил Барак Обама ч Сирид дайн өдөөхөөр эргэлт буцалтгүй шийджээ. Энэ талаар ОХУ-ын Төрийн думын Олон улсын бодлогын хорооны дарга Алексей Пушков “Твиттер” хуудаснаа бичжээ. 

 

Түүнчлэн “Иракт явуул­сан дайнтай адил энэ дайн ч хууль ёсных бус байх болно. Харин Обама Бушийн клон болно” гэсэн байна. Үүнээс өмнөхөн Пен­тагоны тэргүүн Чак Хейгел “Хэрвээ Ерөнхийлөгч Барак Обама хүчний хувилбарыг сонговол АНУ-ын арми цэр­гээ оруулахад бэлэн” гэж мэдэгдсэн юм. 

Ингэхдээ тэр­бээр Ва­шингтоны зү­гээс Си­рид яг ямар үйл ажил­­­лагаа явуулах талаар тодор­­­хой дурд­сангүй. Эндээс харахад АНУ Сирид хэзээ ч цэргийн үйл ажиллагаа явуулахад бэлэн гэсэн үг. Гэхдээ Цагаан орд­ноос тушаал ирэхийг л хүлээж суугаа аж. 

 

Одоогоор тус улсын БХЯ ийм алхам хийвэл ямар үр дагавар гарах талаар бүхий л хү­чин зүйлийг судалж, дүн шин­жилгээ хийж байгаа гэнэ. Гэх­­дээ АНУ Ойрх Дорнод дахь бүлэглэлийнхээ хүчийг нэмэгдүүлж эхэл­жээ. 

Сирид өнгөрсөн долоо хоногт химийн зэвсэг хэрэг­лэсэн гэх шуугиан дэгдсэнээс хойш нөхцөл байдал улам хур­цадсан. Энэ асуудлын дараа Барак Обама батлан хам­­­­­гаалах хүчээ бэлэн байх үүрэг өгчээ.

Америк иргэдийн хувьд шинэ дайныг огт хүсэхгүй байгаа юм. “Ройтерс” агент­лагаас явуулсан санал асуул­гаас үзэхэд оролцогч­дын 60 хувь нь Сирийн зөрчилдөөнд цэргээ оруулахыг дэмжээгүй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.