2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Дэлхий дахинд » Грект дахин 10 тэрбум евро хэрэгтэй

Грект дахин 10 тэрбум евро хэрэгтэй

Нийтлэлийн төрөл: Дэлхий дахинд, Онцлох мэдээ

Хямарч дуусдаггүй гэх Грекийн санхүүг хөл дээр нь босгохын тулд дахин 10 тэрбум евро хэрэгтэй гэдгийг тус улсын сангийн сайд Яаннис Стоурнарас мэ­дэгдлээ. Гэтэл тус улс Европын холбооноос өн­гөрсөн хугацаанд да­руй 240 тэрбум евро зээлсэн. Энэ хөрөнгө банкуудын алдагдлыг нөхөхөд дорвитой хувь нэмэр болж чадаагүй төдийгүй улсын төсөвт ч удаан оршин тогтноогүй. 

 

Грекийн ерөнхий сайдын тус мэдэгдлийн дараа Германы канцлер Ангела Меркель Афинд санаа зовж буйгаа мэдэгдлээ. “Хэрэв Грек дахин зээл авбал түүнийгээ үр ашигтай зарцуулах тал дээр цаг хугацаа алдана. Энэ хооронд зээлсэн хөрөнгө дуусчихсан байх нь бий. Грек өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа ийм  байдлаар Евро бүсээс тусламж авсан ч найдвартай эргэлдүүлж чадаагүй. Грекийг өрийн хямралаа гүнзгийрүүлэхээс эмээж байна” гэжээ. 

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn