2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Н.Золжаргал: Своп хэлцлийг 15 тэрбум юаньд хүргэлээ

Н.Золжаргал: Своп хэлцлийг 15 тэрбум юаньд хүргэлээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ болж өндөрлөлөө. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм.

Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд болсон энэхүү арга хэмжээний хүрээнд Хятадын болон Монголын Засгийн газрын зарим гишүүд оролцон тус тусын салбарын нийт 24 санамж бичиг, хэлэлцээнд гарын үсэг зурсан.

Үүний дотор Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Банкны Хяналтын хороон дарга Шан Фүлин нар Монгол банк, Хятадын Банкны Хяналтын хороо хоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэ тухай Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодруулахад, тэрбээр "Өнөөдөр бид нэг санамж бичиг, нэг гэрээнд гарын үсэг зурлаа. Нэг гэрээ нь та бүхний сайн мэдэж байгаа үндэсний валют солилцох гэрээ байна. Одоогоос гурван жилийн өмнө 5 тэрбум юанаар эхэлж 10 тэрбум болгоод байсныг өнөөдөр 15 тэрбум болголоо. Энэ нь дотоодыг төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй байдалд багагүй тус болох дэмжлэг гэж ойлгож болно. Үүнийг бүгдийг зарцуулах шаардлагагүй. Хүндрэлтэй үед хэрэглэх зүйл шүү дээ. Нөгөө нэг нь бид банк хоорондын хяналт шалгалтын асуудалд хэрхэн хамтарч ажиллах вэ  гэсэн асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоорондоо мэдээлэл солилцох, туршлага судлана. Ер нь эдийн засгийн харилцаа мэдээж өөрөө санхүү мөнгөн дээр тогтдог учраас иймэрхүү гэрээг гол түншүүдтэйгээ байгуулж, гарын үсэг зурдаг. Өмнө нь Солонгостой зурж байсан. Энэ бүхний үр дүнд манай санхүүгийн зах зээл нэлээд цэгцтэй болох юм" гэв.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.