2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ЦЕГ Б.Билэгттэй холбоотой залруулга Facebook хуудсандаа нийтлэв


ЦЕГ Б.Билэгттэй холбоотой залруулга Facebook хуудсандаа нийтлэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

ЦЕГ Б.Билэгттэй холбоотой залруулга Facebook хуудсандаа нийтлэв

 

Засгийн газрын 2014 оны 8 дугаар сар 14-ний өдрийн ээлжит 44 дүгээр хуралдаанаар Цагдааагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.


Дээрхи шийдвэртэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь “түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэнтэй холбоотой юу”, “Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”, “ЦЕГ-ын даргын марафон эхэлжээ”, “Б.Билэгтийн оронд очих магадлалтай 3 хүний нэр яригдаж эхэллээ”, “Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо” зэрэг гарчигтайгаар баттай бус эх сурвалжийн мэдээллийг хуулбарлан нийгэмд түгээж иргэдэд улс төрийн өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна.


Цагдаагийн ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний өөрчлөлт хийгдээгүй.


Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.