2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Э.Бат-Үүл татварын тухай хууль зөрчжээ

Э.Бат-Үүл татварын тухай хууль зөрчжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Э.Бат-Үүл татварын тухай хууль зөрчжээ

 

Э.Бат-Үүл татварын тухай хууль зөрчжээ

 

Улаанбаатар хотын Зарим гудамж, замуудаар төлбөртэй зорчих тогтоолын төсөл бэлэн болж, иргэд хотын төвийн гудамжаар автомашинтай зорчихын тулд төлбөр төлөх болоод байгаа. Олны анхаарлыг татсан энэ асуудлыг өнөөдөр НИТХ-ын хэлэлцэнэ. Гэвч үүнийг  Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг эсэргүүцэж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгад хандан мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлийг хүргэж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга танаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2а/2534 тоот албан бичгээр Авто тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг түгжрэл сааталгүй зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Нийслэл хотын гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, төлбөртэй болгон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” тогтоолын төслийг өргөн барьсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас “Дугаарын хязгаарлалт”, “Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчих”, “Хөдөлгөөнд саад болж түгжрэл үүсгэсэн тээврийн хэрэгслийг ачиж журамлах”, “Үйлчилгээний захуудын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах” зэргээр автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг авч замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр буурч байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй давхар зам болон нэг түвшинд огтлолцдоггүй Саппоро, Баруун, Зүүн дөрвөн замын уулзварын гүүрэн замын барилга байгууламжийн ажлын зураг төсөв нь хийгдэж хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлуудыг зогсоож, нэг түвшний замын уулзвар өргөтгөх, “Гудамж төсөл”-ийг “Бонд”-ын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автомашины тоо, замын сүлжээний ачааллыг бодитоор бууруулах цогц арга хэмжээ болж чадахгүй байна.

Түүнчлэн Нийслэлд Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар” 32,000-155,100 төгрөг, “Агаарын бохирдлын төлбөр”       1,800-9,500 төгрөг, “Нийслэлийн автозам ашигласны төлбөр” 20,000-40,000 төгрөг, энэхүү төсөл хэрэгжвэл 480,000-600,000 төгрөг буюу нийт 4 төрлийн татвар, төлбөр, хураамжийг жилд 670,000-850,000 төгрөг төлөхөөр байна.

Энэ нь “Татварын ерөнхий хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.6.6-д заасан “...хөрөнгийн татварыг давхардуулан ноогдуулахгүй байх.” гэсэн ерөнхий зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан “Нийслэл хотын гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, төлбөртэй болгон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох” асуудал нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д заасан “Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй. Тэрхүү эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”,  Татварын ерөнхий хуулийн 3 дугаарзүйл 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” хуулийн дагуу гагцхүү Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Мөн Нийслэлд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг босоо, тууш, богино, тойрог эргэлтээр зохион байгуулан хөлс төлөлтийг цахим картын системд оруулж, тээдрийн хэрэгслийн зогсоолыг нийслэлийн аль ч хэсэгт боломжит хэлбэрээр шийдвэрлэх зэргээр нийтийн тээврийн асуудлыг бүрэн, автозамын сүлжээг бүсчилж, тодорхой замуудад тээврийн хэрэгсэл зорчих төлбөр, хураамж, татварыг тогтоож, тээврийн хэрэгслийг эзэмшигч нар өөрсдийн зорчих чиглэлийг чөлөөтэйгөөр сонгох боломж олгосон улс орнуудад л энэхүү асуудлыг шийдвэрлэсэн байдаг бөгөөд манай Улаанбаатар хотын хувьд ойрын жилүүдэд уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Цаашид судалгаа гэх нэрийн дор үзэл бодлоо тулгаж, иргэдээс санал авсны дараа хэлэлцүүлнэ гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэх хэлбэрүүд нь хогны ногоон уутны асуудлыг шийдсэнтэй адил зүйл болгож татвар авах аргаа хүчээр хэрэгжүүлж иргэдийн нийтлэг эрх ашгийг дахин хохироохгүй байхыг хатуу анхааруулж байна.

Иймд уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд буцааж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд III улиралд багтаан танилцуулахыг Монгол Ардын Намын бүлгээс шаардаж байна.



ДЭД ДАРГА           Т.ГАНТӨМӨР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.