2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Баян-Өлгий наадам хийх хэмжээнд байгаа гэж үү, Ерөнхий сайд аа

Баян-Өлгий наадам хийх хэмжээнд байгаа гэж үү, Ерөнхий сайд аа

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

Баян-Өлгий наадам хийх хэмжээнд байгаа гэж үү, Ерөнхий сайд аа

Баян-Өлгий аймагт халдварт шүлхий өвчин гараад хоёр сар гаруй болж байгаа билээ. Энэ хугацаанд таван сумыг хамарч, 53 өрхийн 1500-аад малыг устгалд оруулаад байна. Тиймээс Баян-Өлгийчүүд халдварт шүлхий өвчний тухай төвд  шуурхай мэдээлж,  цаг тухайд нь арга хэмжээ аваагүй, олон сумыг дамжин ийнхүү газар авахад хүргэсэн албан тушаалтан Аймгийн Засаг дарга Х.Дармен, Сагсай сумын Засаг дарга Хонай болон Мал эмэлгийн албаны дарга А.Нургулан нарт хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан.

 

Гэвч шинэчлэлийн Засгийн газар “нүд нь балай, чих нь дүлий” байсаар өнөөг хүртэл холбогдох хүмүүст хариуцлага тооцоогүй байна. Тиймээс “даварсан Засаг дарга одоо бүр наадам хийнэ хэмээн ярьж сууна” хэмээн иргэд дургүйцэн ярьж байх юм. Энэ өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас хөрш зэргэлдээ бусад аймгийн малд халдахгүй гэх баталгаа байхгүй. Хорио цээр тогтоосон сумдад малчид хадлан тэжээлээ авах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэгийн ажил эхлэх зэрэг намрын ид ажил зогсонги байдалд байгаа гэнэ.

 

Уг нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын  хариуцлагагүй ажиллагаанаас болж ийм байдалд хүрснийг  мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна. Өнгөрсөн Засгийн газрын үед баруун бүсийг  шүлхий өвчингүй эрүүл бүс болгох талаар Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн  байгууллагад хандах гэх мэт ажил өрнөж байсан. Төр, засаг өөрчлөгдсөн ч төрийн залгамж халаа гэж байх ёстой баймаар. Наймдугаар сарын тавнаас хойш наадам болохгүй гэж Ерөнхий сайд хэлж байсан. Одоо Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрч, үнэхээр хүний өөрийн гэлтгүй хариуцлага тооцож чаддаг юм уу гэдгийг л харах үлдлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.