2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Нүүрсний үнэ огцом буурчээ

Нүүрсний үнэ огцом буурчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

Нүүрсний үнэ огцом буурчээ

 

Монгол Улсын экспортоос олох нийт ашгийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрс болон коксжих нүүрсний үнэ долдугаар сарын байдлаар оны эхнээс 16.2 хувиар буурсан талаар Сангийн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн сард нэг тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ 71 ам.доллар байсан нь зургадугаар сараас 38 центээр өссөн дүн болжээ. Харин эрчим хүчний нүүрсний үнэ долдугаар сард сарын дүнгээрээ 2.8 хувиар буурч, 30.7 ам.доллар болсон талаар Сангийн яам мэдээлсэн байна. Ашигт малтмалын газраас 2018 он хүртэл БНХАУ-д коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээс давах төлөвтэй байгаа талаар мэдээлж байсан юм. Харин "БНХАУ-тай транзит тээврийн зохицуулалт шийдээгүй байгаа учраас коксжих нүүрсийг хоёрдогч зах зээлд гаргах боломжгүй" гэж “Эрдэнэс ТаванТолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь онцлов. Харин зэсийн үнэ долдугаар сард өмнөх сараасаа 4.2 хувиар өссөн байна. Гэхдээ зэсийн үнэ энэ оны эхнээс ойролцоогоор 100 ам.доллараар бага түвшинд хадгалагдсаар байгаа юм. Хамгийн сүүлд “Оюу Толгой” компани энэ оны эхний хагаст 61.5 мянган тонн зэс болон 179 мянган унци алт бүхий баяжмал боловсруулсан талаараа мэдээллээ. Монгол банк нэг грамм алтыг өнгөрсөн сард 77 мянга 393 төгрөгөөр үнэлж байжээ. Дэлхий дахинд геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаатай зэрэгцээд эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэгддэг алтны үнэ Монгол банкны ханшаар өмнөх сараасаа 3.5 хувь, харин нэгдүгээр сараас 12 орчим хувиар өссөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.