2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын дарга З.Энхболд “нууц” хурал зохион байгуулна гэнэ үү


УИХ-ын дарга З.Энхболд “нууц” хурал зохион байгуулна гэнэ үү

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 УИХ-ын дарга З.Энхболд “нууц” хурал зохион байгуулна гэнэ үү Эдийн засгийн хямрал эрх баригчдын сандаргаж, улс төрийн бүхий л намуудыг хөдөлгөөнд оруулж байгаа нь нууц биш. Амралтын улирлыг далимдуулан ар хударгаар нь их зүйл амжуулах гэж гүйлдэж эхэллээ.

МАН-ынхан АН-ын гишүүдийн хагаралдааныг анхаарлтай ажиглаж, төлөвлөгөөгөө боловсруулж байгаа гэх. Мөн МАХН-ынхан Н.Энхбаяр даргатайгаа уулзаж, ээлжит төлөвлөгөөгөө ярилцахаар Солонгос руу ээлж дараалан явцгааж байна.

Харин АН-ын гишүүд ҮЗХ-ны хурлаа зарлахыг шаардаж, тулгын гурван чулуундаа мэдэгдэл хүртэл илгээж буй.

Хэрэв энэхүү хурал болбол дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар Н.Алтанхуягийг байлгах эсэх хоёр асуудлыг хэлэлцэхээ зарлаад байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Буйр нуурт Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн хурал болохоор товлогджээ.

Уг хуралд оролцохоор УИХ-ын дарга З.Энхболд Дорнод аймгийг зорьжээ. Түүнээс гадна  С.Эрдэнэ сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат зэрэг нэлээд олуулаа  явсан талаархи мэдээлэл цацагдаж эхэллээ.

Ардчилсан хүчний холбооны Зүүн бүсийн чуулган нэртэй уг уулзалтаар Н.Алтанхуягийн Засгийн газрын асуудлыг чухалчилан ярихаар товлогдсон гэж саарал ордныхон ярилцаж байна. Буйр нуурт болох хурлаар Н.Алтанхуягийн хувь заяа шийдвэрлэгдэх бололтой.

 

эх сурвалж : mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.