2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хотын даргын санаачилсан журам батлагдвал иргэд 40-50 төгрөгийн хураамж төлнө

Хотын даргын санаачилсан журам батлагдвал иргэд 40-50 төгрөгийн хураамж төлнө

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Хотын даргын санаачилсан журам батлагдвал иргэд 40-50 төгрөгийн хураамж төлнө

 

Хотын даргын санаачилсан журам батлагдвал иргэд 40-50 төгрөгийн хураамж төлнө

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  нэгэн шуугиан тарьсан журам санаачилжээ. Тодруулбал иргэд  автомашинтайгаа хотын төв замаар зорчихдоо сар бүр 40-50 мянган төгрөгийн хураамж төлөх гэнэ. Тэрбээр энэхүү журмаа Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан бөгөөд энэ сарын 13-нд хуралдах тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.


Мэдээж энэхүү хачин журам иргэдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч ард иргэд үүнийг ихэд эсэргүүцэж байна. Тэд хэрэв энэ журам батлагдвал хотын төвөөр Ланд-200 маркийн машинууд элдэв түгжрэлгүй чөлөөтэй давхилдах боломжтой болох гэнэ. Харин хотын захын хорооллын там болсон замууд дээр жирийн иргэд түжирч зогсоно хэмээж байна. Түүнчлэн эрх мэдэлтнүүд өөрсдийгөө  жирийн иргэдээс хэт холдуулж томоохон зааг  гаргаж байна хэмээх иргэд дургүйцлээ цахим ертөнцөөр илэрхийлсээр байна.
 
Хотын дарга энэхүү журмыг  боловсруулахдаа дэлхийн томоохон хотуудаас жишээ авч боловсруулсан  нь тодорхой. Гэвч тэдгээр хотуудтай манай  нийслэл хотын автозам адилхан байж чадах уу гэдэгт асуудал байгаа юм. Дэлхийн томоохон хотуудад төв замаар зорчихдоо тодорхой хураамж төлөх журам үйлчилдэг  ч мөнгө төлөхгүй  явах боломжтой туслах замууд нь зохион байгуулалт сайтай иргэдэд чиргэдэл учруулдаггүй байна. Тэгвэл манай захын хорооллын туслах замууд ямар дүр зурагтайг бид бүгд мэдэж байгаа учир ингэж өөрсдийгөө өндөр хөгжилтэй зам харилцаа сайтай томоохон хотуудтай зүйрлэн журам гаргах нь буруу юм. Тиймээс энэхүү журмыг тал талаас нь сайтар судалж батлах нь зүйтэй юм.
 
Нэмж өгүүлэхэд хотын төв гэх хязгаарлалтад Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Гэсэр сүмээс Сансарын түнелийн уулзвар, Ж.Самбуугий гудамжнаас Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайван өргөн чөлөө орчимд хамаарах зам уулзварууд ордог аж.

 

www.ZALUU.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.