2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.Энхбаярт дахин хэрэг үүсгэж МАХН-ын байрыг битүүмжилжээ

Н.Энхбаярт дахин хэрэг үүсгэж МАХН-ын байрыг битүүмжилжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирэх төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь тэрээр товлосон хугацаандаа ирж чадаагүй. Үүний учир шалтгааныг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эмч нарын дүгнэлттэй холбон тайлбарлаж буй.

Тэгвэл зарим эх сурвалж үүнийг өөр зүйлээс болсон гэж байна. Тодруулбал түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011.12.01-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцон улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусган үлдэгдэл 1 сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулжээ.

Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна. Дээрхи үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр МАХН-ын байрлаж байгаа “Эскон” ХХК-ний эзэмшлийн 2 давхар байрыг битүүмжилсэн байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.