2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН Хөвсгөл аймгийн орон нутгийн нөхөн сонгуульд илт давуу ялалт байгууллаа

МАН Хөвсгөл аймгийн орон нутгийн нөхөн сонгуульд илт давуу ялалт байгууллаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МАН Хөвсгөл аймгийн орон нутгийн нөхөн сонгуульд илт давуу ялалт байгууллаа

 

Хөвсгөл аймагт орон нутгийн  нөхөн сонгууль явагдсан 7 тойргоос 5-д нь МАН ялалт байгууллаа.

Хөвсгөл аймгийн Жаргалант, Тосонцэнгэл, Рашаант, Цагааннуур, Бүрэнтогтох, Мөрөн сумын тав, долдугаар багуудын нийт 7 тойрогт ИТХ-ын нөхөн сонгууль 2014 оны 8 сарын 03-ны өдөр болжээ.

2012 оны орон нутгийн сонгуулиар  бие даагч нэр дэвшигчдийг  бүртгээгүйн улмаас тэд гурван шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс үндэслэл бүхий байна гэж үзэн сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргасан байна.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбаатар, С.Эрдэнэтуяа, Д.Өнөрболд, Б.Мөнхсайхан,  Ц.Баттогтох нарын 5 хүн, Цагааннуур суманд АН-аас нэр дэвшсэн Д.Алтанхуяг, Бүрэнтогтох суманд бие дааж нэр дэвшсэн Б.Эрдэнэбаатар нар ялалт  байгуулжээ. Өмнөх сонгуулиар дээрх долоон тойргийн  дөрөвт нь АН ялалт байгуулж байсан бол энэ удаад таван тойрогт МАН-ын гишүүдэд Хөвсгөл аймгийнхан итгэл хүлээлгэсэн нь ард иргэдийн АН-д итгэх итгэл алдарч байгаагийн томоохон жишээ боллоо.

Ингэснээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 суудлын 24-т нь МАН-ын төлөөлөгчид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Үлдсэн суудлын 15 нь АН-ын, 2 нь бие даагчид аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.