2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Лам олдохгүй бол буцахдаа Л.Жамбалжавийг зална

Лам олдохгүй бол буцахдаа Л.Жамбалжавийг зална

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Лам олдохгүй бол буцахдаа Л.Жамбалжавийг зална

 

Нэгэн цагт “Би заавал дарга болох ёстой, намын төлөө, таны төлөө халуунд халж, хүйтэнд хөрч намын даргынхаа эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо өргөж, Хан-Уул дүүргийн намын даргын албыг хашиж яваагийн хувьд та нар надад туслах ёстой. Би ямар ч хэрэггүй хүн боллоо. Намайг ГССҮТ-ийн дарга болго” (2013 оны 9 сарын 16 - Монголын мэдээ сонин) хэмээн тушаал гаргуулан ГССҮТ-ийн дарга болхоор очтол хамт олон нь хүлээн авалгүй бүтэн 3 сарын туршид эмнэлэг биш эмэгтэйчүүдийн хэрүүл дунд Монголын хамгийн том гэмтэл анагаах эмнэлэг сүйрсэн гэхэд болно.

Даргаа хүлээн зөвшөөрөхгүй хамт олон үг хэл гаргаж эхэлсэн тэр үед ах дүү хамаатан саданаа ажилд авах, хамгаалалтын албанд 75 настай хөгшинийг авч 11 сая төгрөг хулгайд алдсан гээд яриад хэлээд бичээд байвал үй олон асуудал гаргаж байсаар ГССҮТ-ийг орхин явсан байдаг.

Түүнээс хойш "сайдын зөвлөх" хэмээх сэтэртэй явсан. Түүнийхээ өмнө өөрийн хуучин ажиллаж байсан I эмнэлэгийн дарга болох гэж зүтгээд ч чадаагүй тэрээр юуны ч хамаагүй дарга болох бодолтой явдаг бололтой.

Саяхан тэрээр Оргил рашаан сувилалын дэргэд байрлах 10 эмчтэй Монгол Солонгосын уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн дарга болох сураг гарч эхэллээ.

Ёстой нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр хэтэрхий дээшээ сагсалзаж хэн ч хүлээж авахгүй болох нь тодорхой болсон тул тэтгэвэрийн хөгшин хөөрхий гавъяат эмч Л.Жамбалжав цагтаа цалгиж явсан эрд 10 эмчийн дарга болох ч сонирхол байдаг бололтой. Тэтгэвэрт гарч үдэлтийн баяраа хийж 36 сарын тэтгэлэгээ авч, хадаг мөнгөн аягатай сүүгээ авч эрүүл мэндийн салбараас баяртай гээд явах ёстой мань эр МАХН-ын нэрээр мөн ч их бужигнаан энд тэнд үүсгэн явсаар.

Түүний өөрийн "Мон-Мэс" гэгч эмнэлэг байдаг хэдий ч хувийн тул мэдээж "сонирхол" бага байдаг бололтой. Улсын болон төрийн өмчит л бол том эмнэлэгт сачий дутах тул ийнхүү жижиг ч хамаагүй нэг юмны дарга болж байж санаа амрах бололтой.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.