2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзав

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзав

Нийтлэлийн төрөл: УИХ

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзав УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт төрийн ордонд албаны уулзалтуудыг хийж байна. Тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолуныг хүлээн авч уулзлаа. С.Бямбацогт нь Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Уг уулзалтад Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн дэд дарга, MCS группын дэд ерөнхийлөгч Энхтүвшин, "Барс" группын захирал Ч.Амарбаатар нар оролцсон юм.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпин манай улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын хоорондох бизнесийн асуудлыг ярилцлаа. БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлах нь түүхэн ач холбогдолтой, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгааг Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын хувьд С.Бямбацогт онцлов. Мөн айлчлалыг үр дүнтэй болгох, улс орондоо хэрэгтэй шийдвэрүүд гаргуулах талаар УИХ дахь МАН-ын бүлэг анхааран дэмжиж ажиллахаа дурдав.

БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалын хүрээнд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар талууд бэлтгэж байгаа. Эдгээрийн 50 гаруй хувь нь худалдаа, эдийн засгийн баримт бичигүүд байгааг ярилцсан юм. Монгол-Хятадын бизнесийн зөвлөлд зөвлөлд хоёр улстай худалдаа хийдэг бүхий л төрлийн бизнес эрхлэгчид багтдаг. Тиймээс айлчлалын хүрээнд яригдах асуудлын талаар зарим саналуудыг оруулахаар тохиролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.