2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Д.Ганцэцэг: Хэн нэгэнд зориулж зохиол бичээгүй

Д.Ганцэцэг: Хэн нэгэнд зориулж зохиол бичээгүй

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Онцлох мэдээ

Д.Ганцэцэг: Хэн нэгэнд зориулж зохиол бичээгүй

Драмын театрын сайхан бүсгүйчүүд хамтран “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх шинэ уран сайхны кино бүтээж буй. Тэд өнгөрөгч баасан гаригт киноныхоо триллер, клипийг албан ёсоор олон нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл тус киноны зохиолыг бичсэн СТА Д.Ганцэцэгийг энэ удаагийн “Яг одоо” буландаа урилаа. Сонирхуулахад, тус киноны нээлт ирэх сарын 12,13-нд болох аж.

 

-УДЭТ-ын эмэгтэй жүжигчид кино уран бүтээлд нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Кино бүтээх санаа хэзээ төрөв?

 

-Яг жилийн өмнө Офелиягийн шалгаруулалтын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, залуу жүжигчин А.Ганчимэг бид гурав кино хийх талаар гэж ярилцаж байлаа. Олон сэдвээр ярилцаж байж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо санааг олсон юм. Тэгээд “Хувьсал” продакшнд санал тавьж, кино уран бүтээлд нэгдэж ажиллалаа.

 

-Киноныхоо зохиолыг та бичсэн. Гадуур таныг зохиолоо хэн нэгэнд зориулж бичсэн гээд байгаа. Энэ үнэн үү?

 

-Хэн нэгэнд зориулж зохиол бичээгүй. 2012 оны долдугаар сард “… галт тэрэгний шунгинан өнгөрөх дүрс...” хэмээн эхний өгүүлбэрээ биччихээд бид их л хөөрч байсан. Хэдийгээр зохиолч нь Д.Ганцэцэг гэж байгаа ч бид гурвын үзэл, санаа, сэтгэмж нийлж байж энэ зохиол бичигдсэн. Кино дэлгэцийн уран бүтээлд хамгийн чухал зүйл нь зохиол байдаг.

 

Тиймээс бид зохиол бичихдээ туршлагатай хүмүүсээс заавар зөвлөгөө авч, арван сар шаргуу ажилласан. Сүүлдээ ч 80 хуудас зохиолыг цээжилчихсэн байлаа. Ярьж буй үг, байдал, зорилго нь өөр ч яг ижилхэн таван хүн байж болохгүй шүү дээ. Бид жүжигчний хувьд зохиолынхоо дүрүүд дээр нарийн ажилласан. Дүрүүдийн ялгаа, бие биенээсээ ялгарах онцлогийг харуулахыг зорьсон.

 

 -“Hollywood”- эд ашигладаг “Red one” камераар кино зургийг авсан гэсэн. Шилдэг техник, найруулагч, зураглаачийн чадвар нийлж дэлгэцийн гайхамшгийг үзүүлэх байх?

 

-Тийм ээ. Киноны зургийг дэлхийн төвшинд хүрсэн “Red one” камераар авсан. Кинонд найруулагч, зураглаач, зураачдын нэгдэл маш чухал. Тийм болохоор бид хийсэн уран бүтээлийг нь үнэлж явдгийн хувьд ямар ч эргэлзээгүйгээр “Улаанбаатар фильм”-ийн зураглаач Б.Отгонзоригтой хамтарч ажилласан.

 

Зоригоо маань бидний санааг түргэн ойлгож, өөрийн ур чадвараар баяжуулж мэргэжлийн төвшинд ажиллаж чадсан. Зоригоо бол монголын шилдэг гэсэн кинонуудын зураглаачаар ажилласан. Жишээлбэл, “Орхидос” I, II, “Хөх толбот хүмүүс” зэрэг уран сайхны киноны зураглаачаар ажилласан чадварлаг залуу.

 

-Уран бүтээл ямар нэгэн зорилготой бүтдэг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо та бүхэн юу хэлэхийг хүссэн бэ?

 

-Хүн бүр дотроо эмзэглэлтэй явдаг. Тэрхүү эмзэглэлээ уран бүтээлээрээ илэрхийлэх боломж олддог нь уран бүтээлч хүний аз юм даа. Зохиолч А.М.Горькийн “Болесь” хэмээх өгүүллэгт Тереза “Сул дорой хүн ч гэсэн бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулах эрхтэй” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг бид уран бүтээлээрээ хүмүүст, үзэгчдэд бүрэн төгс хүргэхийг хичээсэн.

 

Хүний сэтгэлд хэн нэгнийг хайрлах хүч, бусдаар хайрлуулна гэсэн итгэл байхад амьдрал нь гэгээтэй сайхан байна гэж би боддог. Киног үзээд л санаа алдаад өнгөрөх биш уран бүтээлийн санааг амьдралдаа хэрэгжүүлж ойлгох нь л чухал. Уран бүтээлийн мөн чанар ч үүнд оршдог.

 

-Киноны дүрүүдийг проб хийж шалгаруулсан гэсэн. Киноны бусад дүрийн тухайд?

 

-Дүрүүдийн шалгаруулалт их өрсөлдөөнтэй байсан. Тухайлбал, Яргуй хэмээх дүрд олон уран бүтээлч өрсөлдсөнөөс мэргэжлийн жүжигчдээс шалгарч, бид бүхний итгэлийг алдаагүй УДБЭЧ- ийн бүжигчин М.Бямбаадаа баяр хүргэмээр байна. Мөн киноны Дашзэвэгийн дүрийг чадварлаг бүтээсэн гавьяат жүжигчин Б.Тунгалаг эгчдээ талархлаа илэрхийлье.

 

Г.Нямсүрэн

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.