2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Г.Сарангэрэлийг шүүхээр ялласан нь түүнтэй нэр холбогдсон Х.Тэмүүжин сайдад огт хамаагүй юу

Г.Сарангэрэлийг шүүхээр ялласан нь түүнтэй нэр холбогдсон Х.Тэмүүжин сайдад огт хамаагүй юу

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Г.Сарангэрэлийг шүүхээр ялласан нь түүнтэй нэр холбогдсон Х.Тэмүүжин сайдад огт хамаагүй юу
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй янаг амрагийн холбоотой, холбоогүй гэсээр олны танил болсон Г.Сарангэрэлд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хаалттай боллоо. Шүүхээс Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн болохыг тогтоосон учраас түүний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн заалтын дагуу 1,6 жилийн ял шийтгэл ногдуулсан юм. Харин өнгөрсөн хавраас эхлэн уг хэргийн холбогдогч Г.Сарангэрэлтэй нэр холбогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүйгээр энэхүү дуулиан намжих бололтой. Гэвч төрийн өндөр албан тушаал хашиж буйн хувьд наанадаж ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэдгийг шударга ёс, ардчилал, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэх зарчим сануулсаар, хүлээсээр үлдэж буйг мартаад байх шиг.

Х.Тэмүүжин хар тамхи хэрэглэсэн биш түүнд яагаад хариуцлага тооцох ёстой гэж гайхах нэгэн байж магад. Гэвч Г.Сарангэрэл болон түүний нөхөд машин дотор хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан даруйдаа “сайн ах” Х.Тэмүүжингээс тусламж хүсэхээр түүний 9910.... утас руу 70 гаруй дуудлага хийснийг холбогдох байгууллага шалган тогтоосон. Хэрэв тухайн үед Х.Тэмүүжин сайд Г.Сарангэрэлийг залгахад нь утсаа авсан бол яагаад хуулийнхан түүнийг саатуулсныг эмээж нуулгүй хэлэх байсан биз ээ. Тиймээс ч сайдад болон энэ бүхнийг илчилсэн О.Баасанхүү гишүүд гомдож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэн далангүй яриа дэлгэсэн байж таарна.

Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордноо намуудын төлөөлөл болон сэтгүүлчдэд нээлттэй ярилцлага хийх үеэрээ “Монголд хариуцлагатай холбоотой бие даасан хууль батлагдаж гараагүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, УИХ-аар дарга нь томилогддог байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хууль гаргана” хэмээн мэдэгдсэн.

Мөн тэрбээр “Төрийн өндөр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг болно. Тухайн албан тушаалтан сахилгын хариуцлага алдсан бол сануулга өгч, олон нийтэд ил тод мэдээлдэг болгоно. Хоёрдугаарт, албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалаасаа огцорсон бол дараа нь дөрвөн жил төрийн албанд сонгогдох, томилогдох эрхийг нь хасна. Энэ нь улс төрийн хариуцлага тооцож буй хэлбэр.

Хууль, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчөөд албан тушаалаас нь эргүүлэн татах шийдвэр гарсан төрийн өндөр албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар албан тушаалд томилогдох хугацааг нь хязгаарлана. Ингэж зааж өгөхгүй л бол хариуцлага тооцдоггүй. Ёс суртахууны хариуцлага албан тушаалтанд хамгийн их байх ёстой.

Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой хохирол учруулсан л бол үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл тайлбар өгөөд уучлал гуйна. Уучлал гуйна гэдэг хариуцлагын хэлбэр. Үүнийг хуульчилж л өгөхгүй бол дуртай нь уучлал гуйдаг, дургүй нь гуйхгүй. Тухайн үйлдэл нь ноцтой бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно” хэмээн ярьсныг олон нийт санаж байгаа байх.

Гэтэл Хууль шинэтгэл хийхээр “тэмүүлж” буй Х.Тэмүүжин сайд байж боломгүй ёс зүйн алдаа гаргасан хэрнээ уучлалт ч гуйсангүй, түүнийхээ төлөө огт хариуцлага хүлээхгүй байх нь Төрийн тэргүүний болон шинэчлэлийн Засгийн газрын зорилго, зорилтод хэр нийцэх бол. Цаг нь болохоор бүгдийг хэлнэ гэж байсан сайд шүүх хурлын шийдвэр гарчихаад байхад ч ам нээсэнгүй. Товчхондоо Г.Сарангэрэлийг “хар тамхи хэрэглэсэн” гэдгийг шүүх нотолсоноор өнгөрсөн хавраас хойш өрнөсөн дуулиан ингэсгээд намжих бололтой. Харин шүүхээр хэрэг нь нотлогдсон Г.Сарангэрэлтэй нэр холбогдсон Хууль зүйн сайдад энэ хамаагүй гэж үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.