2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » А.Шоовдороос бусдыг нь суллажээ

А.Шоовдороос бусдыг нь суллажээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Хөтөлийн “Цемент-Шохой” үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор болон үйлдвэрлэл эрхэлсэн захирал Б.Баатаржав, технологийн бодлого эрхэлсэн дэд захирал Д.Валяхүү нарыг авлигын хэргээр энэ сарын 19-нд баривчлан саатуулсан билээ.

Тэгвэл Б.Баатаржав, Д.Валяхүү нарыг байцааж дуусаад сулласан байна. Харин үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг Төв аймгийн цагдан хорих төвд үргэлжлүүлэн шалгаж байгаа бололтой.

Харин түүний эхнэрийг мөн баривчилсан гэх мэдээлэл нь худал болохыг эх сурвалж мэдээллээ.

“Цемент-Шохой” үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг авлигын хэргээр баривчилсан гэж байгаа ч яг ямар хэрэг гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Түүнийг буруутайд тооцвол үйлдвэрийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн байр суурьтай байгаа аж. Учир нь А.Шоовдор “Цемент-Шохой” үйлдвэрийг 2005 оноос удирдах болсноор хөл дээр нь босгосон гэж ажилчид нь үнэлдэг гэнэ.

Тус үйлдвэр 870 ажилчинтай бөгөөд үйлдвэр ашигтай ажиллаж эхэлмэгц ажилчдынхаа дансанд нэг, нэг сая төгрөг байрлуулж, өдрийн хоолыг нь 100 хувь хөнгөлж, сар бүр 10 мянган төгрөгийн витаминжуулалтад хамруулах зэргээр нийгмийн асуудалд нь ихэд анхаардаг байна.

Б.Уран Зууны Мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.