2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа

Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авч байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлэсэн болно.

Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал хүлээсэн шударга шийдэл болсон юм.
Дээрх хоёр бөхийн тухайд даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм.

Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл болох байсан билээ.

Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ нь дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт юм.
МҮБХ хорь гаруй жилийн турш улс төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаагаа ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Жич: Хоёр бөхийн амжилтын эрэмбэ

Бөхийн нэр / Даваа          10 9 8 7 6 5 Бүх шөвөг

Г.Өсөхбаяр:                    * 4 3 4 1 2 14

А.Сүхбат                        1 2 * 3 4 1 11


                                             МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.