2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Дугаарын хязгаарлалтад дургүйцэх иргэн олон байна


Дугаарын хязгаарлалтад дургүйцэх иргэн олон байна

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Үүл баатар хотын дарга болсноос хойш хийгдсэн хамгийн үр дүнтэй ажлын нэгд дугаарын хязгаарлалт ордог. Долоо хоногийн ажлын өдрүүдийн нэгэнд нь хувийн унаанаасаа татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэн, ард иргэдтэйгээ хөл нийлүүлэн амьдрахад юу нь буруу байх билээ. Дуулгаваргүй иргэдээ номонд оруулсан энэхүү дугаарын хязгаарлалтад нийслэлчүүд хэдийнэ дасчээ. 

 

Энэ зун хотын энд тэндгүй зам засч, одоо ч дуусаагүй байна. Одоогоор Дунд гол үйлдвэрийн гудамж 19 дүгээр хорооллын арын 4.1 км авто замын шинэчлэлт, Нарны замын баруун хэсэг Төмөр замын вокзалаас төмөр замын Депогийн уулзвар хүртэлх нэг км авто зам, Зүүн дөрвөн замаас Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто зам, Доржийн гудамж Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг хаажээ. 

 

 

Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км авто зам, Баянгол дүүргийн наймдугаар хороо  Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км авто зам, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 м авто зам, Нарны замаас “Нарантуул” ОУХТ, Халдвартын уулзвар хүртэлх 0.8 км авто зам, “Мишээл” экспогийн уулзвар, Дархан минжээс III хорооллын эцэс хүртэл, Х хороолол МТ колонкийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Гур­валжингийн гүүрнээс Яар­магийн гүүр хүртэлх 1.3 км авто зам, Тасганы овооны уулзварыг засварын ажлаас шалтгаалан хаагаад байгаа.

 

Ийм олон зам хаалттай байгаа аж. Там болсон замуудаа засч, өргөсгөх нь юу нь буруу байх билээ. 

Гэвч есдүгээр сар га­рахад хэдхэн хоног үлдээд байхад энд тэндхийг хаа­сан нь иргэдийг багагүй бухимдуулаад авав. 

Тэдний үзэж буйгаар аль гуравдугаар сард тендер нь эхэлсэн энэ ажлаа эрт эхэлж, хөл хөдөлгөөн ихэсдэг наймдугаар сарын сүүлчээс өмнө бүгдийг нь дуусгах ёстой байсан гэнэ. Арга ч үгүй биз, хамаг амьтан цугларч, хичээлийн шинэ жилд бэлтгэх, базаах ажил их байхад замыг нь хуулж хаясанд дургүйцэхээс ч яах вэ. 

 

 Зам хаалаа гээд арга ядаж байтал есдүгээр сарын 1-нийг хүртэл авто машинуудыг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор нь ангилж, хязгаарлалт тогтоож орхив. Тодруулбал өнгөрсөн бям­ба гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн машинууд, ням гарагт 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцсонгүй. Энэ өдрүүдэд захирамж зөрчөөд хотын төвөөр салхи татуулан давхиж явсан хэд хэдэн жийп нүдэнд туссаныг ч тэмдэглэх хэрэгтэй. Нэг ёсондоо ардад үйлчилдэг, томчуудад хамаагүй хязгаарлалт бололтой. 

 

Өнөөдөр л гэхэд хөөр­хий “тэгшүүд” явган тавар­гана. Хүлээж чад­вал үнэгүй гээд байгаа тролей­бусандаа чихэлдэнэ.  Энэ хязгаарлалтаар бол авто ма­шинуудын тал хувь нь л хөдөлгөөнд оролцох эрхтэй гэсэн үг. 

Урвуулж ойлговол хи­чээл эхлэхэд долоохон хоногийн хугацаа үлдээд байхад дөрвөн өдөр нь машинаа унаж болохгүй гэсэн лүндэн. Үлдсэн гурван өдөрт нь амжаад хүүхдийнхээ дэвтэр бал, цүнх номыг нь олж авбал аз гэж мэд гэж байгаатай л адил. Зарим нь “Дарга нар өөрсдөө хүүхдүүдээ чирээд явж, дэлгүүр хэсч үзээсэй” гэжээ. Үүнийг зарим иргэн хувийн өмчид халдсан үйлдэл ч гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.