2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тариаланчид орчин үеийн техникийн сургалтад хамрагдлаа

Тариаланчид орчин үеийн техникийн сургалтад хамрагдлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

 Тариаланчид орчин үеийн техникийн сургалтад хамрагдлаа

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Газар тариалангийн тоног төхөөрөмжийн цогц үйлчилгээгээр Монгол Улсад тэргүүлэгч ЭНСАДА групптэй хамтран “Орчин үеийн трактор тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ” сэдэвд сертифекаттай сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Хөвсгөл аймгийн Тариалан суманд хийсэн бөгөөд Алтан дуулга, Батзол зэрэг томоохон үр тарианы аж ахуй үйл ажиллагаа явуулдаг.

Уг сургалтад Хөвсгөл аймгийн газар тариалан эрхлэдэг Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Мөрөн, Тариалан зэрэг сумдаас 80 орчим тариаланчид оролцож, орчин үеийн тоног төхөөрөмжтэй харьцах шинэ сургалтыг авлаа. Дээрх хүмүүст олгосон сертифекат нь газар тариалан эрхлэдэг аж ахуй нэгжүүдэд ажиллах боломжийг олгохоос гадна, өндөр хөгжилтэй орнууд газар тариаланд ямар техник технологи ашиглаж байна вэ, өндөр ургац авахын тулд техник хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой мэдлэг өгчээ.

 

Сайн ургац авахын тулд чадварлаг агрономч, механикжуулагчийн үүрэг маш өндөр байдаг. Өнөөдөр манай чадварлаг, олон жилийн туршлагатай  механикжуулагчдийн залуу халаа тасрах тийшээ хандсан. Улс энэ тал дээр анхаарал хандуулах цаг болсон гэдгийг ахмад тариаланчид хэлж байлаа. Сургалтад ашигласан трактор нь Амеркад үйлдэрэсэн цоо шинэ CASE IH Magnum 305 буюу ,305 мориний хүчтэй, орчин үед хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа техник юм. 

Сургалтад оролцогчдийн зүгээс цаашид ийм сургалтыг хавар намар тогтмол хийж байх, томоохон компани, жижиг дунд аж ахуй, өрхийн тариаланчдад гэсэн ангиллаар хийх нь илүү чанартай болно хэмээн ярьлаа. Мөрөн сумын Тариаланчдын хувьд газрын асуудал хүнд байдаг бол, сумдын тариаланчдад бороожуулагч, найдвартай усны эх үүсвэр, тоног төхөөрөмжийн урт хугацаатай богино хүүтэй зээл чухал байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд уламжилсан юм. Хүнд бэлэн загас өгөх биш харин загас барих аргыг нь зааж өг гэсэн үг байдаг. Тиймээс энэ сургалт тариаланчдын мэдлэгт цоо шинэлэг мэдээлэл болж очиж чадлаа.

 Тариаланчид орчин үеийн техникийн сургалтад хамрагдлаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.