2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Социал демократ сайдын айлчлал

Социал демократ сайдын айлчлал

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Германы гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер энэ өдрүүдэд Монгол Улсад айлчлаад буцлаа. Уг улстай бид иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлдэг. Тиймээс ч сайд нь тэр алсаас зөвхөн Монголыг зорьж ирээд буцаж байгаа хэрэг.

Айлчлалын хүрээнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Европод аж төрж буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаас эхлүүлээд Украйн, Солонгосын хойгийн өнөөгийн байдал гээд л олон сэдвийг хөндөж ярьсан биз ээ.

 

Дээрх тогтсон зүйлсийн зэрэгцээ ямар арга хэмжээнүүд айлчлалынх нь хөтөлбөрт  орсныг ажиглагчид хэзээд сонирхож байдаг. Иж бүрэн түншлэл гэдэг бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт (төр, бизнес, төрийн бус байгууллага, иргэд хооронд) жигд хөгжүүлэх бодлогыг хэлж буй юм. Тэгэхээр улс төрийн намууд хоорондын харилцааг хөгжүүлэхийг ч хөхиүлэн дэмжихийг энэхүү бодлого өөртөө шингээсэн байгаа юм.

Ф.В.Штайнмайер сайд бол Германы Социал демократ намын удирдлагуудын нэг. Уг нам СоцИнтернийн хүрээнд ч идэвхтэй байдаг. Энэ утгаараа МАН-тай уламжлалт сайн харилцаатай явж ирсэн. Харин энэ удаа МАН-тай ямар нэг уулзалт хийлээ гэдэг мэдээ гарсангүй. МАН-ын гадаад харилцааг хариуцаж байсан хүний хувьд уулзах нь ойлгомжтой л гэж бодож байв. Ерөнхий сайд, гадаад хэргийн сайдтай уулзана гэдэг бол эрх баригчидтай уулзчихаж байгаа хэрэг. Харин сөрөг хүчинтэй тэр дотроо ах, дүү намтайгаа уулзахад цаараглахгүй л байсан баймаар. Гэвч хэн мэдлээ дээ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn