2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Р.Чингис хурандаа Б.Билэгтийн ажлыг авах уу

Р.Чингис хурандаа Б.Билэгтийн ажлыг авах уу

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин Цагдаагийн ерөнхий газрын даргаа сольж магадгүй талаар яригдаж эхлээд байгаа. Сайдынхаа үгэнд ордоггүй том толгойлоод байгаа тул ийм арга хэмжээ авах гэнэ.

Хуульзүйн сайд ч твиттер хуудсаараа “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж, шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга. Новш”  хэмээн бичиж байсан удаатай.

Түүний дараа Б.Билэгтийг Х.Тэмүүжин сайдын “новш” хэмээн цоллох болсон бөгөөд тун удахгүй ажлаа өгөх нь гэдэгт эргэлзэхээ больж эхэлсэн билээ.

Б.Билэгтийн асуудлаар тэрбээр Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа уулзсан бөгөөд түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд алба хаалгахаар тохирсон байж магадгүй гэнэ.

Цагдаагийн байгууллагын ажилчид, цагдаа нар нь Б.Билэгтийг ажлаа өгөх сургаар битүүхэн баярлаж суугаа гэх. Учир нь энэ эрхэм цагдаа нарын жаргал зовлонг ойлгодоггүй, аливаа асуудлыг өөрсдийнхөөрөө шийддэг, цагдаа нараа сонсдоггүй хэмээн өөр хоорондоо ярилцдаг аж.

Харин түүний оронд хэн очих талаар одоо хүртэл таамаг яригддаг ч хамгийн их яригдаж байгаа хүн бол ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингис юм. Түүнийг энэ албан тушаалд очих нь тодорхой болсон талаар тус салбарынхан ярьж эхэлжээ.

Арав гаруй жил цагдаагийн байгууллагад ажилласан Р.Чингис Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажиллаж байжээ. Түүний аав Рэнцэндорж Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа цолтой аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.