2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурал хуралдана

МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурал хуралдана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурал хуралдана

 


МАН-ын Шинэчлэлийн хорооны бүрэлдэхүүн 2013 оны 7-10 дугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 75 сумын иргэдтэй уулзаж, МАН-ын шинэчлэлийн үйл явцтай холбоотойгоор санал нэгтгэж, “Монгол Ардын Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулан МАН-ын 27-р Их хурлаар хэлэлцүүлж байсан. Тэгвэл Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо нь 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, төрийн бус байгууллагын статустайгаар ажиллаж эхэлжээ. Шинэчлэлийн хорооны Удирдах зөвлөлийн гуравдугаар хуралдаанаас Шинэчлэлийн хорооны шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтыг баталж, Хорооны даргаар Т.Аюурсайханыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удаанжаргалыг, Нарийн бичгийн даргаар Б.Ганхуяг нарыг сонгож, Удирдах зөвлөлийг 11 гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн байна.  Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын Шинэчлэлийн хороодыг албан ёсоор байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.

Баян-Өлгий аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар А.Эрбол, Булган аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Б.Бат-Амгалан, Дорноговь аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар С.Түмэнбаяр, Дорнод аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Т.Амартүвшин, Дундговь аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар С.Отгонжаргал. Орхон аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Д.Мөнхбат, нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Б.Батхүү нарыг Удирдах зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар баталж, бусад аймаг, нийслэл, дүүргийн Шинэчлэлийн хорооны дарга нарыг дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэн, сонгохоор шийдвэрлэсэн байна.

МАН-ын Шинэчлэлийн хорооны удирдах дээд байгууллага нь дүрэмд нь заасны дагуу “МАН-ын Шинэчлэлийн Их Хурал” бөгөөд  МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурлыг 2015 оны тавдугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурлаар хэлэлцэх асуудал болон төлөөлөгч сонгох журам, зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Шинэчлэлийн хорооны нэгдүгээр Бага хурлыг аймаг, нийслэл, дүүргийн МАН-ын Шинэчлэлийн хороо, анхан шатны байгууллагын дарга, удирдлага, улс төр судлаач, эрдэмтэд, болон нийгмийн бүхий л салбарын төлөөлөл болох 99 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2014 оны 11-р сард багтаан байгуулж, ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. МАН-ын Шинэчлэлийн Анхдугаар Их хурлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам, төр, улс төрийн намуудын хөтөлбөр, бодлого, шийдвэрийн талаар болон мыонгол иргэнээ дэмжсэн, тэдний амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэгдсэн зорилтуудыг дэвшүүлэн хэлэлцэхэд гол анхаарлаа чиглүүлэх юм байна.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.