2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Гудамж” төсөлд эрүүгийн хэрэг үүсгэжээ

“Гудамж” төсөлд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 “Гудамж” төсөлд эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

Гудамж” төсөлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. . Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Гудамж” төслийн зориулагдсан хөрөнгөөс төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байх зөвлөмжийг гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой гэж үзжээ.Гэтэл уг төслийн хөрөнгөөс урсгал зардалд нэлээдгүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Мөн 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдаж авсан байна. Эдгээр нь хууль тогтоомжид нийцэж буй эсэх асуудлыг шалгаж байгаа аж.Түүнчлэн “Самурай” бондын хөрөнгөөс 50 гаруй сая ам.доллар наана, цаана шилжиж гүйлгээ хийгдсэн асуудал байгаа. Энэ бас сэжигтэй байж болзошгүй учир үүнийг шалгаж байна гэж Мөрдөн байцаах албан дарга, ахлах комиссар Э.Амарбат мэдээлсэн.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.