2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Сөрөг тагнуул, Хөгжлийн банк, “Гудамж” төслийнхнийг АТГ-аас шалгаж эхлэв

Сөрөг тагнуул, Хөгжлийн банк, “Гудамж” төслийнхнийг АТГ-аас шалгаж эхлэв

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

“Гудамж” төслийн захирал Б.Батболд Хөгж­лийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Сөрөг тагнуулын зарим албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Дээрх нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхлээд буй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээжээ. Харин Сөрөг тагнуулын нэр бүхий гурван албан тушаалтныг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Тэднийг чухам ямар хэргээр хорьсон гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Уржигдар АТГ-ынхан Хөгжлийн банкны бүх бичиг баримтыг хураан авч, битүүмжлэн банкны үйл ажиллагааг бүрэн зогсоож гадагш, дотогш хэнийг ч нэвтрүүлээгүй байна.

Тэднийг гаднаас өндөр хүүтэй өрийн бичиг буюу бонд гаргаж, улмаар түүнээс орж ирсэн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулан ард түмнийг өрийн дарамтад унагасан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
АТГ-аас өнгөрсөн тавдугаар сард “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтыг анхааралдаа авсан гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх таамаг хэдийн гарсан.

Зарим эх сурвалж “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын найз нөхөд болон албатуудыг нь шалгах тухай яриа эртнээс гарч байсан. Эхлэл нь “Гудамж” төслийн захирал Б.Батболд, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар” гэж үзэж байгаа гэнэ.

Р.Саруултөгс

Сөрөг тагнуул, Хөгжлийн банк, “Гудамж” төслийнхнийг АТГ-аас шалгаж эхлэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn