2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Догсомын мэндэлсний 130 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно

Д.Догсомын мэндэлсний 130 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын  мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 26-ны өдөр Төрийн ордны “Б” танхимд болох юм байна. Хуралд УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар болон Хэнтий нутгийн төлөөлөл, Д.Догсомын аавын дүү Төртогтохын зээ Б.Батмөнх, МУ-ын Ардын жүжигчин П.Цэрэндагва нар оролцон үг хэлэх ба хурлыг нээж  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, “Стратеги” Академийн захирал, доктор Я.Төмөрбаатар үг хэлнэ.Мөн Д.Догсом агсаны амьдрал, үйл ажиллагаа, түүхэн гавъяаны талаар  ШУТИС-ийн  Нийгмийн технологийн сургуулийн  Түүх соёл судлалын багийн багш, дэд профессор Д.Наранцацрал, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Орчин үеийн Монголын түүхийн салбарын эрхлэгч Түүхийн ухааны доктор, дэд профессор  Н.Хишигт, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Түүхийн тэнхимийн багшТүүхийн ухааны доктор, профессор Д.Дашдулам, Монголын Үндэсний музейн ЭША Ж.Наранчимэг нар илтгэл тавьж санал өрнүүлэх юм байна.


Д.Догсом 1884 оны 7 дугаар сарын хорьдоор Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэ булаг буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төржээ. Тэрээр Богд хаант Монгол улсын үед Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллахын сацуу Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаар 1915 онд Хиагт хотноо болсон Монгол, Орос, Хятад гурван этгээдийн бага хуралд монголын төлөөлөгчдийн эх зохиох түшмэлээр, 1915-1916 онд Засгийн газраас томилсон газар дэлхийн баялагийг шинжлэх комисст тус тус ажиллаж байжээ.


1921 оны Ардын хувьсгал, болон зүүн хүрээний нууц бүлгэм байгуулагдахад түүний гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд ном зохиолд тэр бүр дурдагдаагүй байдаг байна.


Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн түүнийг 1962 оны нэгдүгээр сарын 25-нд цагаатгажээ.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn