2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн зөвлөхийг шүүхэд өгчээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн зөвлөхийг шүүхэд өгчээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн зөвлөхийг шүүхэд өгчээ Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар саяханы нэг өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар нийлж өрөөндөө сархад задлангаа “буух Ерөнхийлөгчтэй юугаа ярих вэ дээ” гэсэн яриа өрнүүлж, тийм мессежийг зориуд зохион байгуулалттайгаар тараасан” гэж дурдсан билээ.

Түүний ингэж ярих болсон шалтгаан нь Засгийн газар, АН-ын бүлэг удаа дараа Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг сөрсөнтэй холбоотой юм. Тухайлбал УИХ-аар Ерөнхийлөгчийн “Давхар дээл” тайлуулах тухай хуулийг унагасан. Шилэн дансны тухай хуулийн төслийг буцаасан. Ш.Түвдэндоржийг сайдаар томилохоос татгалзах асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахиад эсрэг байр суурь илэрхийлсэн зэрэг нь  Ерөнхийлөгчийн дургүйг хүргэж улмаар туслахыг нь хэвлэлээр ширүүхэн үг дайхад хүргэсэн юм.

Тэгвэл өрөөндөө сархад хүртэнгээ Ерөнхийлөгчийг муулсан гэх гишүүдийн хоёр нь буюу Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар А.Ганбаатарыг шүүхэд өгчээ. Тэд А.Ганбаатарыг худлаа ярьж хүний нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар “Энэ тухай яриаг анх сонсоод гайхсан. Учир нь бид дөрөв нэг дор цугларч сархад зооглож явсангүй. Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр А.Ганбаатарыг шүүхэд өгсөн.Үнэн зөвийг нь тогтоох биз. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн гээд галзуу солиотой юм шиг худлаа ярьж таарахгүй. Хүнийг гүтгэж, гүжирдээд, дуртайгаа бурантагладаг байж болохгүй. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ хүн бол өөрийнхөө хариуцсан чиглэлээр Ерөнхийлөгчийг мэдээллээр хангаж байдаг албан тушаалтан. Тэр чиглэлд нь Ерөнхийлөгч өөрийнхөө шийдвэрийг гаргах, олон түмэнд хандаж хэлэх үгээ хүргэх, бодлого шийдвэрт нь энэ хүний санал зөвлөмж үнэтэй. Гэтэл энэ хүн ямар ч баримтгүйгээр худлаа юм ярьж яваа нь араншин нь юм болов уу даа” гэж ярьжээ.

Тэрбээр мөн А.Ганбаатарыг шүүхэд өгөх болсон талаараа УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарт дуулгасан байна. Харин тэд хариуд нь “Өгөө л” гэжээ. Түүний хэлж буйгаар бол Г.Батхүү, Д.Зоригт нар ч энэ яриаг үгүйсгэж байгаа аж.

 

Тиймээс эдгээр гишүүд шүүхээр явж өөрсдийнхөө нэрийг цэвэрлэж авна гэдэгтээ найдаж байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг хэвлэлээр хариуцлагагүй үг хэлж хүнийг гүтгээгүй байх гэж ярих хүмүүс олон байна.

Чухам хэн нь үнэн ярьсан эсэх удахгүй тодорхой болох буй за.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.