2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Машин унах эрхгүй 222 албан тушаалтны нэрийг ил болгоно

Машин унах эрхгүй 222 албан тушаалтны нэрийг ил болгоно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Машин унах эрхгүй 222 албан тушаалтны нэрийг ил болгоно

 

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн ерөнхийлөгч захирагч, сайд нар өнгөрсөн жил гадаад томилолтын зардлаа хэтрүүлснийг шүүмжлэв.

Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгааг Үндэсний аудитын байгууллага аудит хийхдээ тогтоосныг ч тэрээр дуулгалаа. Гишүүний шүүмжлэлийн хариуд Үндэсний аудитын газраас машин унах эрхгүй дээрх 222 албан тушаалтны нэрийг ил болгоно гэж чуулганы хуралдаан дээр амлав.

Судалгаанд хамрагдсан 432 төсөвт байгууллагууд 2013 оны гүйцэтгэлээр бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 0,5 тэрбум, нийт ашиглалтын зардалд 19,7 тэрбум төгрөг зарцуулсан ба жилд дунджаар 1 автомашины ашиглалтын зардал 4,9 сая төгрөг байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.