2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Улсын хөрөнгө завшсан генералын хэргийг Дээд шүүх хянана

Улсын хөрөнгө завшсан генералын хэргийг Дээд шүүх хянана

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Улсын хөрөнгө завшсан генералын хэргийг Дээд шүүх хянана Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.

Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд энэ оны нэгдүгээр сард хэлэлцэж, анхан шатны шүүхээс Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэдний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.


Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тэдний өмгөөлөгчид нь эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан юм. Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоосон билээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарыг Эрүүгийн хуулийн 264.2 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм.

Одоогоор Т.Дашдэлэг нар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.