2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Бразилруу төсвийн мөнгөөр зугаалагч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр хүн зодож дарамталжээ

Бразилруу төсвийн мөнгөөр зугаалагч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр хүн зодож дарамталжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

АН-ынхан Засгийн эрхэнд гарснаас хойш дарга нь ажилтнаа зодсон, амралт сувиллын газарт архидан агсам согтуу тавьж хутга барин танхайрсан зэрэг төрийн хүнд байж боломгүй ааш авирыг мэр сэр үзүүлэх болсон. Тэгвэл энэ байдлыг харгалзан хариуцлага тооцох биш харин өөхшүүлэх, барьцах хандлага газар авч, ухаанаар биш уураар ажлаа хийдэг дарга нар барилаа тавихгүй байна. Хүн зоддог дарга нарын эгнээ улам өргөжсөөр байгаагийн нэг тод жишээ нь НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр болоод байна.

Тодруулбал тэрээр өнгөрөгч 2012 оны сонгуульд нэр дэвшихдээ тухайн үед хамт ажиллаж байсан иргэн Б- ээс “Сонгуульд дэвших гэсэн чинь намд хандивлах мөнгө хэрэгтэй байна. Их мөнгө хэрэгтэй байна” гэж гуйсаар өөрийн дансандаа хийлгүүлээд авчээ. Ингээд сонгууль ч болдогоороо болж, Б.Отгонбаяр ч торойх юмгүй гарч улмаар Лу.Болдын хүн гэх хүчтэй фонныхоо ачаар нийслэлийн ИТХ- дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон байна. Харин нөгөө найз нь хэрэг явдал нэгэнт бүтсэн тул зээлсэн мөнгөө эргүүлээд өгөхийг хүссэнд мань эр ихэд лүү унжих болсон байна. Аргаа барсан иргэн Б өөрийг нь хайж олоод уулзтал “Чаддаг юм бол мөнгөө олоод аваарай” гээд улмаар зодож танхайрсан байна. Энэ үйл явдал лифтэнд болсон нь лифтны видео бичлэгт хадгалагдаж үлдсэн байдаг бөгөөд энэ тухай гомдол гаргаж, бичлэгээ холбогдох хууль хяналтын байгууллагад өгтөл “гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хэрэг үүсгэх боломжгүй байна” гэсэн хариуг өгөөд зогсохгүй нотлох баримтаа устгахыг хууль хяналтын байгууллагаас шаардсан хачирхалтай явдал болжээ. Ингээд нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэхгүй болсон тул асуудлаа иргэний журмаар шийдүүлэхээр шүүхийн байгууллагад хандсан байна. Харин Б.Отгонбаяр гэгч нь иргэн Б рүү залгаж   “Би одоо Алтангадасын хүн болсон. НИТХ дээр Э.Бат-үүл, Д.Баттулга нарыг загнадаг болсон.  Би 2016 онд нийслэлийн засаг дарга  болно.  Өдрөөс өдөрт томорч байгаа хүн яадгийг үзэх үү. “Цагдаа прокурорт хэдэн цаас шидээд амьдралаар чинь тоглуулна гэж” дарамтлах болсон байна.

Ийнхүү түүний ёс суртахуунгүй байдал, сүрдүүлэгт дарамтлуулж байгаа иргэн Б арга буюу энэ тухай хэвлэлийнхэнд хандаж энэ тухай үнэн мөнийг олны сонорт хүргэхийн хүссэн юм.

Өөрийгөө Алтангадасын хүн, Цагдаа, прокурорыг мөнгөөр хөдөлгөн хүний амьдралаар тоглоно гээд байгаа Б.Отгонбаяр гэгч хэн бэ?

Түүний АН дахь улстөрийн хүрээнийхэн Бодь даатгал ХХК-д менежерээр ажиллаж байгаад НИТХ-д гарч ирсэн Лу.Болдын гарын хүн гэдгээр нь тун сайн мэднэ. Харин сонгогдсон хойноо Лу.Болдыгоо жийж эрх ашиг, албан тушаалын төлөө “Алтангадас”-ынхантай “гудас” нийлэх болсонд нь намынх нь нэлээд дургүй байдаг аж. Тэрээр өөрийгөө нийслэлийн хамгийн гол хүн гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд “Алтангадасын” хүчийг ашиглаж эрх мэдэл, албан тушаалынхаа сүрийг харуулан сагаж яваа нэгэн юм. Тэр ч бүү хэл эрх мэдэл, албан тушаалынхаа давуу байдлыг хувийнхаа ашиг сонирхолд ашиглаж удахгүй эхлэх Бразилид улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг татвар төлөгчдийн мөнгөөр үзэхээр 2014 оны 06-р сарын 12-нд Улаанбаатараас нисэх онгоцны тизээ хүртэл авчихсан яваа гэдгийг эх сурвалж онцолж байна.

 

 Эх сурвалж : 24tsag.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.