2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Капитал банк “Чингис” бондын мөнгийг хууль бусаар ашиглаж байна

Капитал банк “Чингис” бондын мөнгийг хууль бусаар ашиглаж байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

-“ГҮНЖИЙН ДАВАА” ХХК-Д КАПИТАЛ БАНКААР ДАМЖУУЛАН 500 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛСОН Ч...-

Банк үйлчлүүлэгчийнхээ эрхэнд маш ноцтойгоор халдаж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргийн талаар хүргэж байна. Барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гүнжийн даваа” ХХК Архангай аймгийн Эрдэнэбулган суманд тоосгоны үйлдвэр ажиллуулдаг ажээ. Харамсалтай нь энэхүү үйлдвэр нь Капитал банкны буруутай үйл ажиллагаанаас болж хаалгаа барихад хүрч, их хэмжээний хохирол учраад байгаа юм байна.  

2013 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгч, Барилгын хот байгуулалтын сайдын “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын материалын үйлдвэрлэл нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангаж үнийг тогтворжуулахад зориулж 2013 оны 5-р сарын 02-ны өдөр Барилга, Хот байгуулалтын Яамтай “Бүтээгдэхүүний стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээ” байгуулжээ.

Гэрээний 4.1-д тус компани нь хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлээ өргөтгөж тоног төхөөрөмжөө сайжруулах зориулалтаар ашиглах үүрэг хүлээсэн байна. Мөн гэрээний дагуу 1.2-т зааснаар Засгийн газрын “Чингис” бондоос 500 сая төгрөгийн зээлийг Капитал банкаар дамжуулан олгохоор болжээ. Ингээд 2013 оны долдугаар сарын 15-ны өдөр дээрх гэрээний дагуу Капитал банктай 336 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Уг зээлийн гэрээний 3.1-д зааснаар дээрх хөтөлбөрийн дагуу банкнаас олгох зээл нь 500 сая төгрөг байхаар, зээлийн зориулалт нь 2013 оны тавдугаар сарын 2-ны өдрийн “Барилга, Хот Байгуулалтын Яам”-тай байгуулсан гэрээнд заасан зориулалтаар олгох зээлийн хүү нь 1 жилийн 5.5 хувийн хүүтэй аж.

-НЭГ САЯ ТООСГО АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ, 400-ГААД САЯЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.