2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараар овоглосон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх  50 км урт, хатуу хучилттай замаас болж олон хүн үгээ хэлж байна. Хатуу хучилттай гэж хэлэхэд арай л өрөвдөлтэй дүр төрх.

“Насны зам” ХХК 2004 онд Багануураас Жаргалтхаан хүртэлх замыг, Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийх болсон.

“Насны зам” ХХК-ийн хувьд “Монроуд” ХХК-иас гурван жилийн өмнө замаа ашиглалтад оруулсан бөгөөд өдийг хүртэл замд нь эвдрэл, гэмтэл гараагүй. Харин сүүлд ашиглалтад өгсөн Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-ийн тавьсан зам нэг жилийн дараагаас эхлэн эвдэрч, зам биш харин “там” болж эхэлсэн гэдэг.

Монголын түүхэнд анх удаа монгол хүн өөрийг гар, өөрийн хөрөнгөөр зам барьсан нь бахархалтай. Гэвч зам нь жилийн ч насгүй байсан харамсалтай. Улсын комисс хэдхэн жилийн өмнө тууз хайчилж, чанартай хэмээн үнэлэн сүр дуулиантайгаар хүлээн авсан Б.Гарамгайбаатарын “Дуутын зам” энд тэндээсээ ховхорч, энхэл донхолоор дүүрч, өнөөдөр машин явах эцэсгүй болсон  байна.

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү


Хэнтий аймгийнхны яриагаар бол Дуутын даваанаас уруудаад энхэл, донхол замын бартааг гаргахын тулд тетрис тоглох мэт сүлжиж явах хэрэг гардаг байна. Зам тээврийн осол ар араасаа гардаг гэх. Замын цагдаагийнхан хөдөө орон нутагт гарч байгаа автотээврийн ослыг замын нөхцөл, хурдтай холбон тайлбарладаг.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийг зорьсон. Энэ үеэр Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-ийн гүйцэтгэсэн чанаргүй зам дээр Ерөнхий сайд осолдох шахсан талаар нутгийн иргэд ярьсан нь хэвлэлд дурьдагдсан байдаг. Ерөнхий сайдыг аюулд оруулсан замаа УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани бушуухан нөхөж зассанаар Хэнтийнхэн хэсэгтээ л сэтгэл амар зорчсон байна.

Гэвч “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр далан нөхөөс болсон зам нь төд удалгүй ховхорч, энхэл донхол үүсч, цөмөрч автомашин зорчиход бэрх болжээ. Уг нь энэ зам нь зүүн гурван аймгийг Нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалт юм.

“Насны зам” ХХК замаа тавихдаа нэг километрийг нь 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр тавьж байжээ. Гэтэл “Монроуд” ХХК ганц хоёр жил өнжсөний эцэст зам тавих төсвөө 230 сая төгрөг болгон нэмж чанаргүй зам тавьж, Улсын комисст хүлээлгэн өгч байсан талаар учир мэдэх нэгэн хэлж байлаа. Өөрөөр хэлбэл замын гүйцэтгэл хийх эрхээ зэрэг авсан хоёр компаний нэг нь “Насны зам”, нөгөө нь “Монроуд” байж. “Насны зам” хямд өртөгтэй сайн чанартай замыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байхад, “Монроуд” компани эрхээ авчихаад алга болчихож. Хэсэг хугацааны дараа “Монроуд” энэ замыг хүлээлгэн өгөхийн тулд өртгийг нэмэх хэрэгтэй гээд мөнгө нэхэж эхэлсэн. Ингээд ажилдаа орсон ч яарч сандран хуумгай ажилласнаас болж чанаргүй зам хүлээлгэн өгчээ. Дээрх замаар зорьчсон олон хүн “Б.Гарамгайбаатар чанаргүй энэ замаасаа ичдэг болов уу?” хэмээн асуухыг хүсч буй.

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү

 

Б.Гарамгайбаатарын чанаргүй замыг төсвийн мөнгөөр дахин засаад байхаар эдийн засаг эрчимжих үү


Хэнтийчүүдийн үгээ барж байгаа уг замыг өнөөдөр улсын төсвийн мөнгөөр засварлаж байна. Учир мэдэх нэгэн “Б.Гарамгайбаатар өөрийн хийсэн балгаа цэвэрлэхийн тулд Хэнтий аймгийн зам засварын компаний дарга н.Магсаржав гэдэг туршлагатай олон жил ажилласан хүнийг халж, “Монроуд” ХХК-ийн ажилтан, ангийн найз болох н.Галхүү гэдэг хүнийг томилсон.  Тиймээс л “Монроуд” ХХК-ийн чанаргүй замыг өнөөдөр улсын төсвийн мөнгөөр засварлаж байгаа” гэсэн юм. Б.Гарамгайбаатарын барьсан энэхүү балагт замаас үүдэж залуучууд “Гарамгайбаатар аа, замаа зас” гэж зам дээр бичиж, эсэргүүцлээ илэрхийлж байсан удаатай.

Ямартай ч осол гарч, олон хүний аминд хүрсэн Б.Гарамгайбаатараар овоглодог “гайтай” замыг улсын мөнгөөр засаж байна. Ийм байхад чанаргүй зам барьж буй асуудлыг цэгцэлнэ гэсэн ойлголт үгүй биз. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг чанаргүй зам барьсан аж ахуй нэгж, компаниудтай хариуцлага тооцох, тухайн компаний хөрөнгөөр дахин засварлуулах тухай ярьж байсан нь саяхан. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар чанаргүй зам барьчихаад түүнийгээ өнөөдөр төсвийн мөнгөөр засуулж байна. Үүнийг ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэж байгаа болов уу!?

Н.Чинзориг           www.ULS.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn