2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Я.Содбаатар : АН хууль зөрчиж сайд нараа хаацайлж байна

Я.Содбаатар : АН хууль зөрчиж сайд нараа хаацайлж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Я.Содбаатар : АН хууль зөрчиж сайд нараа хаацайлж байнаЭдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлаар МАН-ын тавьсан тогтоолын төслийг дагалдсан шаардлага үндэслэлүүд байна. Үүнтэй холбоотой асуудлаар горимын санал гаргах гэсэн юм. МАН-ынхан таван шаардлага тавьсан. Бид хүний асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ хэтэрхий тоо баримт муутай, нэг талыг барьсан байдалтайгаар асуудалд хандаж, огцом шаардлага тавьж болохгүй.

Тиймээс бид тэдгээр шаардлагуудыг хараад хэд хэдэн зүйлийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна гэж үзлээ. Жишээ нь, МАН-ын тавьсан шаардлагад 2011 онд 4.9 их наяд байсан төсөв 2.6 дахин өсч 2013 онд 6.1 болсон гэсэн тоо байдаг юм. Үүнийг нь харахад 2012 онд нийт 50 хувийн цалин өсөхөд хөрөнгө оруулалтад 20 хувийг зарцуулаад, Засаг барьж байх үеийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн байдаг. Тиймээс үүнийг сайдтай нь холбодог нь зөв ч юм уу буруу ч юм уу. Мөн Улсын өрийн асуудлыг гаргаж тавихдаа их хариуцлагагүй буруу тоонууд гаргасан байна. Жишээ хэлэхэд, МАН-ынхны тавьсан шаардлагад гадаад хөрөнгө оруулалтын 7.5 дахин бууруулсан гэсэн үзүүлэлт гаргажээ. Харин статистикаар үүнээс яг эсрэг тоо гарч байгаа юм. Тиймээс холбогдох газрууд руу нь бүгдэд нь тодруулга хүссэн байгаа учраас түр хойшлуулах шаардлагатай" гэсэн юм.
Харин түүнийг ийнхүү санал хэлсний дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатараас МАН-ынхан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн буруу тоо, баримт тавьсан эсэх талаар тодхуулахад "Тийм зүйл байхгүй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан санал нь зүгээр цаг хожих гэсэн оролдлого байлаа. АН-ын бүх зүйлд хүч түрж байгаа нь харагдсаар байна. Эдийн засаг, валют ямар байдалд орчихоод байгааг бүгд л харж байна шүү дээ. Бидний гаргаж тавьсан тоо баримт бүгд үнэн бодит тооцоо судалгаан дээр хийгдсэн зүйл" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.