2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ардын нам залуустаа итгэж байна


Ардын нам залуустаа итгэж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Ардын нам залуустаа итгэж байна 

МАН хэзээнээсээ шинэчлэлийг хурдтай хийдэг. 1990 оноос хойш өдгөөг хүртэл улс төрчид нь нөлөөгөө алдаагүй цаашид ч ахиад 10 жил чөлөөтэй явж болох АН-ын энэ тал дээрээ хол тасархай түрүүлсэн гэдгийг батлах үйл явдал өчигдөр боллоо. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар тус намын УИХ дахь бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар бүлэг хуралдаж шийдвэрээ гаргасанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн дэд даргаар сонгогдлоо.

МАН-д У.Хүрэлсүх, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын залуучууд хэдхэн жилийн өмнө хүчтэй орж ирж байсантай ижил 70-аад оны сүүл 80-аад оны эхэн үеийн залуучууд ийнхүү Н.Номтойбаяртай мөр зэрэгцэн орж ирж байна. Өмнө нь НИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар Д.Амарбаясгаланг томилж итгэл үзүүлж байсан бол одоо тэд УИХ-д хүч түрэн орж ирлээ.

Ажиглагчид олон төрлийн хүчин зүйлс нөлөөг харж байгаа ч эцсийн дүндээ УИХ дахь бүлгийн дэд дарга болгоно гэдэг нь ихээхэн ачаалалтай УИХ-аар хэлэлцэгдэх болон хэлэлцэж буй асуудлууд дээр нэг бүрчлэн ажиллаж, зөвшилцөл яриа хэлэлцээний бүхий л шатанд оролцох тул маш яривагтай ажил. Гэхдээ МАН-ынхан залуустаа их ачааны нэгэн хэсгийг ийнхүү үүрүүллээ. Н.Номтойбаярын хэрхэн яаж ажиллах нь дараа дараагийн залуус ялангуяа түүний тэргүүлдэг НАМЗХ-ны залуучуудын улс төрийн ирээдүйн карьерт ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт өмнө нь дэд даргын ажлыг хашиж байсан юм. Н.Номтойбаярыг МАН-ын бүлгийн дэд даргаар томилсноор тус бүлэг хуучнаараа хоёр дэд даргатай ажиллах юм. Өөрөөр хэлбэл тус намын бүлэг Д.Оюунхорол, Н.Номтойбаяр гэсэн хоёр дэд даргатай болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.