2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Макс Өргөө” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүний амь эрсэдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

“Макс Өргөө” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүний амь эрсэдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

 “Макс Өргөө” ХХК-ийн барилгаас төмөр унаж хүний амь эрсэдсэн хэргийг шүүхэд шилжүүллээЧингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байгаа барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” компанийн ашиглаж байсан барилгын гадна заслын ажил хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүрийг дээвэртэй холбож тогтоосон сум төмөр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 28 минутын үед унаж уг барилгын урд талын засмал замаар явж байсан

Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн эзэмшлийн 31-39 УНР дугаартай автомашинд 49.976.000 төгрөгийн хохирол учруулж бусдад хүнд хор уршиг учруулсан хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

 

Энэ хэрэгт “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн байна. Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас хэргийг хянаад 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж, харьяалах шүүхэд шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.